![]() |
Татварын хуульд орсон хэд хэдэн өөрчлөлт шинэ оны эхний сараас хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн татварт өөрчлөлт гарсан эсэхийг иргэд сонирхох болов. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
2017 оны 04 сарын 14-ний өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар "Албан татвар ногдуулах орлогын жилийн дүнд дараах хувь хэмжээгээр тооцож, хувь хүний орлогод албан татвар ногдуулахаар заажээ. Үүнд:
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлогод ногдуулах татварын хэмжээнд дээрх нэмэлт өөрчлөлт нь шууд хамаарна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт дээрх нэмэлт өөрчлөлт нь хамаарахгүй юм.
Өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн татварын эрх зүйн орчин дараах байдалтай байна. Үүнд:
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгөнөөс бусад Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулдаг.
Албан татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө нь газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах олон наст ургамал, тарьц, суулгац, ашигт малтмалын орд болон газраас салган хэрэглэж үл болох барилга, байгууламж, орон сууцны байшин зэрэг бодит болон хийсвэр аргаар хэмжиж болохуйц тодорхой хил хязгаартай эд хөрөнгө орно . Жишээлбэл, барилга байгууламж, бие заасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламж, оффис, үйлдвэр, сургуулийн барилга, агуулах, гараж, орон сууц, хаус, хувийн сууц, байшин гэх мэт.
Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. Үүнд:
Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараах байдлаар хөнгөлнө. Үүнд:
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч нь:
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэмжээг тухайн эд хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан татвар ногдуулах үнэлгээнээс 0.6-1.0 хувиар тооцож татвар ногдуулна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/16 дугаартай тогтоолын хавсралтад зааснаар Улаанбаатар хотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс 0.6-1 хувиар тооцож ногдуулахаар тогтоожээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үнэлгээг жил бүрийн нэгдүгээр сарын 15-ны байдлаар байгаа үнээр тооцож гаргадаг. Тухайлбал, Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэг удаа төлнө. Харин хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу жил бүр үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөхөөс гадна үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээсэлж орлого олдог бол орлогынхоо 10%, түүнээс дээш хувиар, хэрэв үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдаж, борлуулсан тохиолдолд орлогынхоо 2%-иар тооцож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлдөг.
Хуулийн этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогынхоо 10%-иар, 17.2.6-д зааснаар аж ахуйн нэгжийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсныхаа орлогод 2%-иар тооцож, албан татвар ногдуулдаг. Хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх ба уг татварын дүн нь аж ахуйн нэгжийн хасагдах зардалд багтдаг.
Аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо нийт орлогоос албан татвараас чөлөөлөгдсөн зардлыг хасч тооцдог бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол, урсгал засварын зардал, харуул хамгаалалтын зардал нь хасагдах зардалд багтдаг.
Харин иргэн нь үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсний орлогын татвар, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын татвараас тусад нь үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлж, энэ нь хасагдах зардалд ордоггүй ба аж ахуйн нэгжийг бодвол илүү зардал гаргадаг байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?