![]() |
"Miss World” тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс 2005 оноос өөрийн авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо "Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн.
Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп "Miss world 2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх "Miss World Mongolia 2015” тэмцээн өчигдөр ялагчаа тодрууллаа. Энэ жилийн Дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцох миссээр Н.Ану шалгарсан байна.
Ингээд мисс Н.Анугийн товч танилцуулгийг хүргэж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?