| |
Глутамат Натрийн Монгол нэр нь үүсүү бөгөөд гадуур бүх ази хоолны газар хэрэглэгдэж байгаа. Мөн эзэгтэй нар ч гэр бүлдээ зориулсан хоолондоо хэрэглэдэг. Энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, гуурсан хоолойн багтраа, нүдний даралт үүсгэх, торлогийг гэмтээдэг нь нотлогдсон байна. Зарим судлаачид "хятад рестораны синдром”-ын гол буруутан нь глутамат натрий гэж үздэг байна. Сүүлийн жилүүдэд тайлагдашгүй өвчнүүд тухайлбал эв эрүүл хүн гэнэт халуурах, нүүр улайх, цээжээр өвдөх тохиолдол гардаг болжээ. Гэтэл амтлагчийг хэмжээ хязгааргүй хэрэглэдэг хятад хоолны газруудад очсон хүмүүст энэ өвчний шинж тэмдэг илэрч байсан гэсэн мэдээ байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3 гр-аас дээш глутамат натрий хэрэглэвэл эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа энэ үед ядаж хоолоо амтлагч хэрэглэхгүйгээр амттай хийж сураарай эзэгтэй нараа !
Энэ дашрамд дуулгахад амтлагч дотроос хүний биед аюулгүй бөгөөд эрүүл мэндэд ашигтай 10 хүнсний бүтээгдэхүүний нэгэнд хар перец орсон байх юм.
Жич; Манай улсад их хэмжээгээр борлогддог цэнхэр ууттай Үсү нь бусад оронд худалдаалагддаггүй юм байна ! Хятадын чанаргүй хоол амтлагчаас татгалзаарай !
uls.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?