| |
Энэ сарын 19-нд буюу өчигдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөсөн. Санал хураалт өглөөний 07.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл үргэлжлэн явагдсан юм.
Үүнтэй холбогдуулан, өнгөрсөн шөнө Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 860.452 сонсогч саналаа өгөх ёстойгоос 413.212 сонгогч буюу нийт сонгогчийн 48.8 хувь нь саналаа өгсөн гэв.
Дүүрэг | Нийт сонгогчдын тоо | Санал өгсөн сонгогчдын тоо | |
Тоо | Хувь | ||
Багануур | 18746 | 9789 | 52.3 |
Багахангай | 2837 | 2021 | 71.3 |
Баянгол | 129410 | 65326 | 50.5 |
Баянзүрх | 206437 | 93587 | 46.3 |
Налайх | 23258 | 14055 | 61 |
Сонгинохайрхан | 189813 | 86947 | 45.7 |
Сүхбаатар | 87300 | 44423 | 50.9 |
Хан-Уул | 99424 | 51160 | 51.4 |
Чингэлтэй | 103339 | 45903 | 44.3 |
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 16 тойрогтойгоос 5 тойрогт ирц хүрээгүй байна. Тодруулбал, 2, 3, 4, 11, 15 дугаар хорооны ирц хүрээгүй тул 14 санал авах байранд нэмэлт саналт хураалт явуулахаар болжээ.
Баянгол дүүрэг 23 тойрогтойгоос 8 тойрогт ирц хүрээгүй байна. Тодруулбал, 3, 4, 5, 10 20 дугаар хорооны 17 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах юм байна.
Баянзүрх 28 тойрогтойгоос 24 тойрогт ирц хүрээгүй. Үүнд 2-5, 7-12, 14, 16-22 хороо багтжээ. Нийт 71 санал авах байранд нэмэлт саналт хураалтыг явуулахаар болсон байна.
Чингэлтэй 19 тойрогтойгоос 5 тойрогт ирц хүрээгүй. 4, 5, 7-19 дүгээр хорооны 39 санал авах байранд авах аж.
Сонгинохайрхан дүүрэг 32 тойрогтойгоос 21 тойрогт ирц хүрээгүй. Санал дутсан 1-5, 7 , 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 дүгээр хорооны 61 санал авах байранд нэмэлт санал хураалтыг санал хураалт болох аж.
Сүхбаатар дүүрэг 35 мандат, 20 тойрогтойгоос 5 тойрогт ирц хүрээгүй.
Багануур 5 тойрогтойгоос 1 тойрогт нь ирц хүрээгүй тул хоёр санал авах байранд санал хураалт явуулахаар болжээ.
Харин Налайх, Багахангай дүүргийн сонгогчдын ирц 50 хувьдаа хүрсэн тул нэмэлт санал хураалт явагдахгүй аж.
Т.Гэрэл /ZALUU.COM/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?