| |
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар тус тус дараалан нэр дэвшиж тасралтгүй найман жил Ерөнхийлөгч хийж байсан. Тэгвэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л хоёр удаа нэр дэвшиж байсан. Гэхдээ тэрбээр өмнөх хоёр Ерөнхийлөгч шигээ үргэлжлүүлэн суудалдаа үлдэж чадаагүй. Түүнийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж өвдөг шороодуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан. Ц.Элбэгдоржийн хувьд 2013 АН-ын ҮЗХ-ээс 100 хувийн дэмжлэг хүлээж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулснаар П.Очирбат, Н.Багабанди нарын буухиаг үргэлжлүүлж байв. Харин ирэх дөрвөн жилд Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчээр хэн сонгогдох бол.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?