| |
Афганистан Улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирсэн. Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүний алдар гавьяаг төр засаг өндрөөр үнэлж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар төрийн болон батлан хамгаалах салбарын одон, медалиар шагналаа.
Төрийн болон батлан хамгаалах салбарын одон, медаль гардуулах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матью Кент болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
Б.Орхон
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?