| |
Төвдийн уламжлалт анагаах ухааны үндсэн онолоор өвчтөний биеийг "Итгэлийн гурван мод”-той харьцуулан тайлбарлажээ. Иймээс ч Төвдчүүд "Итгэлийн гурван мод”-ыг хамгийн сайн сайхан зүйлтэйгээ харьцуулан ойлгодог. Амьд явахын сүлд хийморь болсонэнэ модыг үргэлж мөнх ургаж байгаасай гэж тэнгэр бурхандаа үнэн сэтгэлээсээ залбиран гуйдаг ажээ. Энэ мод мөнх ногоон амьдралын итгэл үнэмшил болж, хэмжээлшгүй их аз жаргалыг авчирдаг гэж Төвдчүүд ярьдаг. Тэгвэл өнөөдөр "Итгэлийн гурван мод” нь дэлхийн олон хүний мэддэг "мод” болжээ.
Зураг дээр: Итгэлийн гурван мод2000 оны 6-р сард Лхас хотноо хуралдсан "Төвд эмийн олон улсын бага хурал”-д Америк, Франц, Герман, Орос, Япон, Энэтхэг, Израйль зэрэг олон орны шилдэг эрдэмтэд оролцож, тус хурал дээр эдүгээ дэлхий дээр анагаах ухааны дөрвөн үндсэн их номлол оршиж байна гэж үзээд, Үүнд:
* Дэлхийн ба Европ эм эмчилгээ,
* Эртний Грекийн анагаах ухаан
* Энэтхэгийн эм эмчилгээ
* Хятад-Төвд-Монгол уламжлалт анагаах ухаан багтана гэж санал нэгтэй дүгнэсэн байна.
Гэвч дээрхи дөрвөн номлолоос зөвхөн Хятад Төвдийн уламжлалт анагаах ухаан үнэн мөн чанараа хадгалсаар үлдсэнийг хэмээн тэд тэмдэглэсэн байна.
Төвийн анагаах ухааны "Дөрвөн шастир”-ыг уншаад тэд мэл гайхан цэл хөхрөв гэдгийн үлгэр болж байлаа.
Үнэхээр гайхамшиг гэж юу вэ? Эртний Төвдийн анагаах ухааны онол, орчин үеийн хөгжсөн анагаах ухааны үзэл баримтлалтай яг адил төстэй байгаа нь хачирхалтай.
Ийнхүү эдүгээ бүх дэлхий даяар Төвдийн уламжлалт анагаах ухааны нууц хөшгийг нээн хөгжүүлэхийг зорьж байна.
Төвдийн ангагаах ухааны сударт хүмүүн бие бүрэлдэн тогтохоос эхлээд өсөн бойжихуй, өвчин эмгэг хэмээх нь юу байдаг тухай түүнийг эмнэн анагаах учир холбогдлыг дээрхи 9 зурган дээр үзүүлсэн байна.
Төвдийн анагаах ухаан олон зуун жилийн турш хөгжиж ирсэн түүх бол Төвдийн шарын шашны соёлтой салшгүй холбоотой байдаг тул энэхүү судар бичгүүд шашины зан үйлээр холбож талбарлагдсан байдаг. Төвдийн гүн ухаантнууд болон маарамбууд "Хүмүүн биеийг нь хоёр үндсэн аргаар эмчилж болно” гэж тайлбарладаг. Үүнд:
Нэгд нь. Бие махбодийн эмчилгээ.
Хоёрт нь. Сэтгэл зүйн эмчилгээ.
Тэгвэл Европын анагаах ухаан ч гэсэн энэ онолыг баримтлан өвчнийг эмчилдэг.
Онолын хувьд Эрүүл энх байна гэдэг нь "Бие болоод сэтгэлээр эрүүл байхыг хэлнэ " гэдэг тал дээр санал Төвд ба Еюроп эмнэлэгийн эмч нар нийлж байна.
Өнгөрсөн зуу зуун жилд Төвдүүд дээрхи хоёр аргаар өвчнийг эмчилсээр ирсэн.
Нэг нь ”бие махбодийн өвчин”, нөгөө нь сүжигээр эмчлэх "сэтгэлийн өвчин”.
Түүхийн бүх үеийн турш Төвдийн анагаах ухаан ба Буддизм хоёр ихэр мэт үргэлж холбоотой байсан.
Иймээс ч Төвдийн анагаах ухааныг тайлагдашгүй өнгө төрхтэй гэж болно. Нөгөө талаар Төвдийн анагаах ухаан нь өндөрлөг газрын хүйтэн уур амьсгалтай орчинд бүх төрлийн өвчнийг эмчлэх хүчин чармайлт болон Төвд хүний удаан жилийн туршлага дээр буй болсон юм.
Клиник туршилтуудаас үзэхэд Төвд хүмүүс дотоод гадаадад нэрд гарсан олон арван эмийн жоруудыг хөгжүүлэн бүтээж ирсэн юм. Сүүлийн 2000 жилийн турш Төвдийн анагаах ухаан хүний биед орших хорт хавдрын төрлийн өвчнүүд, тархи-савны өвчин, гемиплегия зэрэг өвчнүүдтэй тэмцэхэд баларшгүй хувь нэмэр оруулсан юм.
Гандаж буй цэцгийг хүйтэн устай вааранд хийх лугаа адил сайн эм үхэж буй хүний ч амилуулдаг. "Дөрвөн шастир” бол бидний өвөг дээдсийн адис авч мөргөж байсан судар бичиг бөгөөд бидний үе ч гэсэн ирээдүйд хүндлэн дээдлэх ёстой эрднийн бүтээл юм. Магадгүй бүх өвчтнийг энэ судар анаагаах цаг удахгүй ирнэ. Хүн төрлөхтөн бүх өвчнийг ялан дийлэх цаг орйхон байна. Энэ сударт бичигдсэн бүх эм үйлчилгээ сайтай.Төвд эмийн бичгийн түүх нь 3863 жил хөгжиж ирсэн Төвдийн бүх үеийн түүх юм. Энэ түүх нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарагдах бөгөөд магадгүй хуучин чулуун зэвсгийн үеэс ч эхэлсэн байж болох юм.
8-р зууны 2-р хагаст Төвдийн нэрт эм зүйч Ютоу Юток Ёнтэн Гомпо "Дөрвөн шастир”-ийг хянан тохиолдуулахдаа "Төвдийн Ргюдлижи-д Төвд эмийн суурь онол бий болсон юм” гэжээ. 17-р зууны үед Төвдийн алдарт эм зүйч Дэси Сангёо Гяцо хянаж үзээд Хөх Берил хэмээгч хүн "Дөрвөн шастир”-ийг анх эхлүүлэн бичиж, Төвд эмийн хөгжлийн суурийг тавьсан юм гэжээ. 15-р зууны үед Төвд эмийн сургууль Жан буюу Зүр гэсэн хоёр хэсэгт хуваагдан судалгаа шинжилгээний ажлыг хийж байв. Тэр үед Ли Зуркар Ямни Доржи, Жанпа Намжил Тракзан нар олон сайхан эрдэмтэдийг хүмүүжүүлж, эмийн хэрэглээ болон клиник туршилтаар "Өтгөсийн үг” хэмээх эмийн судрыг бичсэн нь Төвд эмийн судалгааны ажлыг баяжуулж өгсөн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?