| |
Румын улсын эрдэмтэн, компьютерийн шинжлэх ухааны профессор Даниела Рас мэс ажилбарыг орлох эмийн роботыг зохион бүтээсэн байна. Даниела Расын зохион бүтээсэн роботыг залгиснаар гэдсэн доторх гадны биетийг устгаж өвчин, зовуурийг илрүүлж, улмаар эмчлэх боломжтой болох юм. Ердөө хоёр сантиметрийн урттай, 2.5 грамм эм агуулсан энэхүү робот нь хүний гэдсэнд ороод 1-2 минутын дотор задардаг бол ажиллагаа дууссаны дараа яг л хоол шиг биед шингэж үгүй болдог байна. Түүний мэдээлснээр энэхүү робот нь 100 ам.доллар ч хүрэхгүй өртгөөр бүтдэг бол үүнийг удирдах төхөөрөмж нь илүү өндөр үнээр бүтээгдэх юм байна. Даниела Рас болон түүний баг 2015 оны зунаас эхлэн энэхүү роботыг анагаах ухааны салбарын хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн санхүүжилтээр хийж буй энэхүү төсөл нь одоогоор хиймэл гэдсэнд туршигдаад байгаа юм. Харин цаашид гахайнд туршиж эхлэхээр төлөвлөж байгаагаа Даниела Рас мэдэгджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?