| |
Сэдэв: "Хөгжлийн төлөө хамтдаа”
Уриа: "Эх орноо нэгэн бие, сэтгэл, оюунаар хамтран хөгжүүлье”
Санаачлагч: ”ШИНЭ ЦАГИЙН УДИРДЛАГЫН АКАДЕМИ”
Хамтран зохион байгуулагч: ХАХНХ Яам, МЗХолбоо,
Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо, ДЭМБ-н Зохицуулах төв, ҮБТДСургууль, МУИС,
ШУТИС, БХИС-н Командын сургууль,
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч: Соён гэгээрүүлэгч
ТВ
Мэдээллийн ивээн тэтгэгч: "Mass” агентлаг,
Bolod.mn, Хамаг Монгол FM-95.1, FM-104.5, "Үнэн” сонин, "Үндэсний шуудан” сонин
Зохион байгуулагдах хугацаа: 2015 оны 05 дугаар
сард
Хамрах хүрээ: Нээлттэй
Зорилго: Монголын өнөөгийн хөгжил, хэтийн төлвийн асуудлыг даяарших, дангаарших үйл явцтай уялдуулан өөрийн орны хөгжлийн гарцыг тодорхойлоход оршино.
Илтгэлийн сэдвийн чиглэл
Хүний хөгжил
Эдийн засгийн хөгжил
Төрийн удирдлагын хөгжил
А. Илтгэлд тавигдах
шаардлага, бүтэц:
Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага
1. Шинжлэх ухаанч үндэслэл, нотолгоо, аргачлалтай байх;
2. Нийгэм болон мэргэжлийн хүрээнд ач холбогдолтой байх;
3. Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх
4. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх.
Илтгэлийн бичвэрт тавигдах
шаардлага:
• Илтгэл нь илтгэлийн нэр; илтгэгчийн нэр, албан тушаал, хаяг; хураангуй;
түлхүүр үг; оршил; судалгааны ажлын үр дүн; дүгнэлт; ишлэл авсан эх сурвалж,
ном, бүтээлийн жагсаалт; зохиогчийн тухай гэсэн бүтэцтэй байх.
• Илтгэлийг Arial, Times New Roman фондын 12pt өндөртэй үсгээр, мөр хоорондын
зай 1 байхаар А4 хэмжээний цаасан дээр зүүн гар талаас 3,0 см, баруун гар
талаас 1,5 см, дээд талаас 2,0 см, доод талаас 2,0 см-ийн зай авч бичнэ. Илтгэл
нь 5-8 хүртэлх хуудастай байх.
• Ишлэл авсан эх сурвалж, ном, бүтээлийн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил
үсгийн фонт, хэмжээтэй байна.
Б. Илтгэл хүлээн авах
эцсийн хугацаа:
Илтгэлийг хэвлэмэл болон файлаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны дотор ирүүлсэн
байна. Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 10000 /Арван мянган төгрөг/ хураалгана.
Хүлээн авах хаяг:
Web:www.academy.mn
Facebook: Modern ManagementAcademy
Pages: Шинэ цагийн удирдлагын академи, Хөгжлийн төлөө хамтдаа
Twitter: Modern Academy
Е-Mail: academy_mgl@yahoo.com, dtuul14@yahoo.com
Утас: 7010-0366, 9929-0366, 9166-0366
В. Илтгэлийг шалгаруулах
журам
Илтгэлийг хоёр үе шаттайгаар шалгаруулна.
I шат: 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирсэн илтгэлүүдээс эрдэм
шинжилгээний хурлаар хэлэлцүүлэх 10 илтгэлийг комисс шалгаруулна.
II шат: 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сонгогдсон илтгэлүүдийг академийн
эрдмийн зөвлөл шалгаруулна.
Шагнал урамшуулал:
1 дүгээр байр: Хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 1000000 /Нэг сая төгрөг/
2 дугаар байр: Яамны шагнал, Хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 500000 /Таван
зуун мянган төгрөг/
Тусгай байр-2: Олон нийтийн таашаалд нийцсэн илтгэл
Жич:
* Шалгарсан илтгэлүүдийг эрдмийн зөвлөлд илтгүүлнэ.
* Шалгарсан илтгэлүүд хэвлэгдэн эмхэтгэл болж олон нийтийн хүртээл болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?