| |
Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн. Үүнийг засаж залруулахын тулд шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлсэн байна. Манай уул уурхай, эрдэс баялгийн салбарын харилцааг голчлон Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч энэ хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах болон төлбөр хураамжийг төлөхтэй холбоо бүхий харилцааг түлхүү зохицуулж, бүхэлд нь нэг мөр оновчтой шийдвэрлэж чадахгүй байгааг салбарын яам анхаарч, Уул уурхайн хууль боловсруулах ажлын хэсгийг байгуулсан аж.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт бсшон Уул уурхай, хүнд үйддвэрийн сайд Ц.Дашдорж нар баталсан юм. Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь ашигт малтмалын нөөц тоггоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л асуудал, техник технологи, уурхайчдын аюулгүй байдал зэрэг салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг тусгах юм.
У.ГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?