| |
Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлжээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянгаас надаас тодруулга авсан байна. Тэрбээр golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өгсөн байгаа юм.
Уянга гишүүний хэлж байгаагаар Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байгаа юм байна.
Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью
Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр
өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг
нотариатаар баталгаажжээ.
Документ 1— Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.
Эхний 1-р хуудсанд:
· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр –2007-12-11
· Бүртгэлийн хураамж–$67
· Өргөдлийн хураамж–$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар –$12986.51
· Нью Иорк мужийн үл хөдлөхийн татвар–$3646
Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333
Документ 4—Баярын Нандин үл хөдлөх хөрөнгөө зарсан талаар СӨХ-д мэдэгдсэн баримт. Hотариатаар баталгаажсан хувилбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
хүннү.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?