| |
Нөгөө Соёлын яам дахиад л айлын шоовдор хүүхэд болов. Шоовдор гэснээс ном судрын үнэгүйдлийн тухай нэг жишээ дахиад хэлбэл "галзуу солиотой", "хулгайч, дээрэмчин"-ээрээ дуудуулах л байх. Гэхдээ судлаач бид л хэлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсэв. Ойрмогхон зүрх ёгхийлгэсэн хоёр ч тохиол болов. Саяхан Бээжинд болсон Төвдийн соёлын гайхамшиг хэмээх үзэсгэлэнд Халхын Их хүрээний 8 нандин, Богд хаант Монгол Улсын соёлын хүчирхэгжилийн бэлгэ тэмдэг болж байсан зэс барын Жадамба судар "Төвдийн соёлын содон онцгой ололт" гэсэн нэрийн дор явахыг үзэв. Харамсалтай. Тэдэнтэй маргах хэн ч алга. Бүгд л алга ташаад л тууз хайчлаад л. Ингээд Төвдийнх болчихов. За энэ ч яахав дүүрч. Ноднин жил манай нэг ахмад буурал ирж, үе уламжилж тахиж шүтэж ирсэн зэс барын Жадамбыг нь ач хүү нь хаашаа ч юм үгүй хийчихсэн тухай, цуглаанд явдаг болсноос хойш бурхныг нь шавар, будаг хэмээн ад үзэж, гаргаж хаяна хэмээн айлгах болсон тухай хэлж билээ. Харамсалтай нь бид л ойшоож анзаарахгүй байгаа болохоос биш аймшигт "СОЁЛЫН ХУВЬСГАЛ" арай намжуу бөгөөд хорон маягаар Монгол Улсад хэрэгжиж байгаа нь энэ. Юу ч гэсэн Халхын Их хүрээний зэс барын Жадамба судрын тухай энд өгүүлэхийг хичээе. Монголоос хамгийн их гадагшаа зарагдаж, нэгэнт Төвдийн соёлын өв болчихоод байгаа энэ номынхоо тухай нэгэн цагт арга хэмжээ авна гэж найдъя.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?