![]() |
Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гуравдугаар их хурлаас УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуцлага тооцож, намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө МҮАН-аас гарч, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар томилогдож байсан юм.
Тус намыг одоо 2015 онд үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг удирдахаар болсон аж. Ингэснээр ТТЭН-ын зүгээс намын даргаа солих, дүрмийн шинэчлэлийн асуудлаар Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм. Тус намын шинэ дарга Ц.Баянбилэг УИХ-ын гишүүн С.Жавхланг тус намд элсэх асуудлаар яригдаж байгаа талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа онцлоод байгаа юм.
Б.Анир
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?