| |
Сонгуулийн буян
Монголд сонгууль дууссан чинь бензин, талх, цахилгаан, усны vнэ
нэмэгдээд тэнгэрт хадчихлаа. Болдог бол ахиад сонгууль явуулж юмны vнийг
ахиад хэд хоног ч гэсэн бууруулах юмсан.
Шинэ сонголт
Эрхэм хvндэт сонгогчид оо. Та бvхэн шинэ зууны шинэ сонголт хийж
манай "Чөлөөт бvсгvйчvvдийн нам”-ын төлөө саналаа өгөцгөөгөөрэй. Бид та
бvхнийг аз жаргалтай амьдруулж чадна. Жич: Манай намын талаар илvv их
мэдээлэл авахыг хvссэн хvн 123456 утсаар 22 цагаас хойш ярьж, Думаа,
Дулмаа, Цэцгээ нарын нэгийг дуудуулна уу
Нийгмийг шинжихvй
Олон жилийн туршид манай ард тvмэн нийгэм, улс төрийг шинжсээр олон
төрлийн мэргэн ажиглалт хийжээ. Тухайлбал гэнэт хvмvvс өдөр шөнө гэлгvй
хаалга балбан vнэгvй сонин тарааж, хvvхдийн талбай байгуулаад, гурил
будаа зvгээр өгөөд эхэлбэл ирвэл удахгvй сонгууль болно гэсэн vг
Улсын нууц
-Худалдагч аа. Энэ архины хуурамч бишийг нь шалгадаг тэмдэг байдаг гэсэн. Тэрийг нь хэл дээ.
- Хэлэхгvй ээ. Улсын нууц. Хэрэв хэлчихвэл хуурамч архи vйлдвэрлэгчид хуурамчаар хийчихнэ
Зарим нэрийн учрыг тайлахуй
УИХ – Ууж Идэхийг Хориглохгvй
ЗГ – Зуйрах Газар
БОЯ – Бvv Онил, Ялтай!
БХЯ – Байлдаад Хэрэггvй, Ярьчих
ТӨХ – Төрийн Өмчийг Хуваа
ТУЗ – Төлөөлөн Урьтаж Завш
Гааль – Гадаадаас Авчирвал Авилгал АЛЬ!
"ММ” агентлаг – "Монголын Магтуу” агентлаг
ТЗГ – Тээвэр Замбараагvйтvvлэх Газар
Сонгуулийн хар машин
-Заа, миний хүү яваад саналаа өгөөд ир
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?