| |
Уг нь Сонгуулийн ерөнхий хороо болон нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлснээр, 41 мандаттай тус дүүрэгт МАН 19 суудал авсан бол АН 22 суудал авч олонхи болжээ. Харамсалтай нь иргэдийн сонголт эрх баригчдад таалагдахгүй байгаа бололтой. Хууль, шүүхийн байгууллагаас урьтаж дүгнэлт гаргаж, хууль бус тогтоол үйлдэн АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан 6 хүнийг хасчихсан байх юм.
Сонгуулийн тухай хуулийн 161.1, 161.2 дахь заалтуудад ноцтойгоор зөрчсөн уг үйлдэлээ сонгуулийн хорооны дарга нь тайлбар өгөх нь бүү хэл ор сураггүй алга болсон гэнэ. Түүнчлэн МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч дүүргийн ИТХ-ын анхны хуралдааныг зохион байгуулалттайгаар үйлмүүлж, хэн нь үйл мэдэгдэх зургаан хүнийг дагуулан ирж хойшлуулчихаад хуралдаан товлосон өдөр, цагтаа бүгд ирээгүй байх юм.
Сонгуулийн тухай хуулийн 163.3 дахь заалтад бичсэнээр "дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана” гэжээ. Нэг үгээр хэлбэл, дээрх нэр дэвшигчид хууль зөрчсөн болох нь тогтоогдвол сонгуульд хамт өрсөлдсөн дараагийн хүн нь нөхөж орохгүй бөгөөд дахин сонгууль болно гэсэн үг юм.
Өвдөг нь шороонд хүрчихээд байхад өмдөө гөвөлгүй давсан гэж гүйж байгаатай агаар нэгэн төрхийг МАН-ын үзүүлсээр байх юм даа...
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?