| |
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан талаар тус дүүргийн АН-ын гишүүд өнөөдөр олон нийтэл хандан мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан ч дүүргийн Сонгуулийн хорооноос тэдэнд түр үнэмлэхийг нь гардуулаагүй байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн АН-ын дэд дарга Т.Батцогт "Баянзүрх дүүргийн АН-аас орон нутгийн сонгуульд 22 нэр дэвшигч ялалт байгуулсан.
Гэтэл дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүний нэрийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хасах тухай тогтоол аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан. Энэ тогтоолд МАН-ын 19 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь гардуулаад, АН-аас нэр дэвшсэн 22 хүний үнэмлэхийг гардуулахгүй байхыг даалгасан байсан.
Энэ тогтоол нь хууль бус. Зөвхөн өөрийнх нь гарын үсэгтэй тамгатай. О.Бат-Өлзийгийн энэ үйлдэл нь АН-ын гишүүд дэмжигчдийн эрх ашгийг боогдуулсан явдал боллоо.
Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрхгүй. Энэ заалтыг зөрчсөн гэж үзээд бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэлээ.
Энэхүү явдлыг эсэргүүцсэн АН-ын гишүүд, дэмжигчид өчигдрөөс хойш Баянзүрх дүүргийн гадна цугларч, О.Бат-Өлзийгөөс ямар үндэслэлээр дээрх тогтоолыг гаргаснаа тайлбарлахыг шаардаж байгаа аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?