| |
Аравдугаар сарын 13-ныг АНУ болон Английн бүсгүйчүүд "Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг нийтэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог аж. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

