| |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэлтсийн дарга Т.Дамбийням "130 мянга гаруй хүн амд үйлчилдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийг анх 2012 онд байгуулсан. Дүүргийн 11 хорооны хүн амд хүрч ажилладаг. Хоногт гэмт хэргийн 270 гаруй дуудлага ирдэг. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаараа анхаарал татдаг. Ялангуяа Баянзүрх дүүргийн III, VII хороонд согтуу, танхай, дээрэм, хүчингийн хэргийн дуудлага их. Учир нь энэ хороонд баар, цэнгээний газар ихтэйгээс иргэдийн гомдол санал олон” гэлээ. Дээрхи хоёр хорооны 1589 өрхөд судалгаа явуулахад 1200 өрх Сансар болон Баянцээлийн гудамжинд одоогоор 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажиллаж байн. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг бухимдуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлж байгааг онцоллоо.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

