| |
Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу Аки башё өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд озэки Гоэйдо 15 даваатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг хүртсэн юм.
Гоэйдо 13 дахь өдөр өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч болох ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг, 14 дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давснаар түрүүлэх болзлоо хангасан юм. Тэр башёгийн сүүлийн өдөр озэки Котошёогикүг давав.
Харин манай улсын бөх Харүмафүжи Д.Бямбадорж 12 даваа гурван унаа, ёкозүна Какүрюү М.Ананд 10 даваа, таван унаатайгаар башёг дуусгалаа. Тэгвэл озэки Кисэносато 10, озэки Котошёогикү есөн даваа авсан байна.
Манай бусад бөхчүүдээс озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн даваа, 11 унаа, маэгашира Таканоива А.Баасандорж таван даваа, 10 унаа, Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваа, таван унаа, М-12 Чиёошёома Г.Мөнхсайхан, М-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар 50 хувийн амжилтаа үзүүллээ.
Энэ удаагийн тэмцээнийг Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров нар гэмтлийн улмаас өнжсөн юм.
Сонирхуулахад Японы бөхчүүдээс энэ оны нэгдүгээр сарын башёд озэки Котошёогикү түрүүлж байв.
Токиогийн барилдаанд түүхэн амжилт үзүүлж, эзэн хааны цомыг хүртсэн озэки Гоэйдо энэ жил 30 настай бөгөөд 2005 оны нэгдүгээр сараас эхлэн барилдаж байгаа юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

