| |
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор баталсан "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран боловсруулсан "Үндэсний хэмжээнд зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг бэхжүүлэх удирдамжийг хэрэгжүүлэх, "Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, гишүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, төрийн бус байгууллагууд оролцон ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. Одоогийн байдлаар 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа хэдий ч нохойны тоо бууруурахгүй, хүн урах эрсдэл ихтэй байгаа юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж, золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулж ажиллах юм.
Үүний тулд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар журамд тодорхой зааж өгөх бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эм нохойны савыг боож, үржлийг зогсоох "Спэй” хэмээх аргыг хэрэглэх юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?