| |
Хэд хоногийн өмнө СХД-ийн Баянхошуу орчимд 4 настай хүүхэд нохойд бариулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр нохой устгалын ажлыг тодорхой үе шаттайгаар хийж байгаа ч гудамжны нохой олширсоор байгаа юм. Тиймээс нохой устгалын ажилд төсөвлөдөг санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс гаргаж байна.
Нийслэлийн хэмжээнд нохой устгалын ажлыг 20 гаруй хүн гүйцэтгэдэг. Тэд жилдээ 80-аад мянган нохойг устгадаг ч нохой маш хурдан үрждэг байна.
Шөнө оройн цагаар гудамжинд явахдаа бусдад дээрэмдүүлж, бэртэх тохиолдлыг хүмүүс ихэвчлэн ярьдаг. Гэтэл одоо нохойд хазуулж, бэртэх вий гэх айдас олон иргэнд нэмэгдэж байгаа юм. Тиймээс нохой устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлага бий гэдгийг албаныхан хэллээ.
Өчигдөр Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. Санхүүжилтийг нягтлаж, асуудлыг дахин НУЗХ-д оруулж ирэхээр болсон юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?