| |
Оном сан нь эрдэм мэдлэгтэй, эрүүл Монгол хүн улс Монголын маань гэрэлт ирээдүйн баталгаа гэдэг бат итгэл дээр үндэслэгдсэн ашгийн бус, тѳрийн бус байгууллага юм. Ийм ч учраас Оном сан Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит ѳѳрчлѳлт авчрах зорилготой шаргуу ажилладаг. Оном сангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарынхандаа зориулж үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл ѳгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөг 2016 оны 8 сарын 19-ны Баасан гарагийн 10 - 20 цагийн хооронд Оном сангийн байранд болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?