| |
Хүүхдийнхээ төрсөн өдөр, үсний найр зэрэг арга хэмжээний үеэр эцэг, эхчүүд хүүхдээ болон бусад багачуудыг яаж баярлуулахаа сайн мэддэггүй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотын "Чарлэнд” шинжлэх ухааны Магий сургууль шинжлэх ухааны гайхамшигт ид шидийн хөгжөөнт үзүүлбэрүүдийг Монголын хүүхэд, багачуудад зориулан үзүүлж эхэлсэн байна.
Уг төслийн бүх туршилтууд Эрхүү хотын их, дээд сургуулиудын химийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар боловсруулагдсан бөгөөд хими, физикийн хичээлийн үндсэн дээр илбийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Түүнчлэн хөгжөөнт үзүүлбэрийг 5-18 насны хүүхдүүд үзэж болох бөгөөд өөрсдөө ч мөн оролцогч болдог аж.
Энэ талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Шинжлэх ухааны илбийн үзүүлбэрийн зохион байгуулагч И.Эрдэнэцогт, Шинжлэх ухааны илбийн үзүүлбэрийн мэргэжилтэн Бокова Дарья Витаньена, үзүүлбэрийн хөтлөгч О.Дөлгөөн нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шинжлэх ухааны илбийн үзүүлбэрийн зохион байгуулагч И.Эрдэнэцогт "Чарлэнд” сургууль ОХУ-ын Эрхүү хотод өргөн дэлгэр тархсан, их олон хүний сонирхлыг татсан үзүүлбэр байдаг. Яагаад гэвэл физик, химийн хичээлийн суурин дээр тулгуурласан, сонирхолтой үзүүлбэрүүдийг хийдэг юм. Тэр үзүүлбэрүүд нь хүүхдийн сэтгэл санаанд тохирсон, жишээ нь гар дээр нь гал гаргах, шүдний оо хийж үзүүлэхээс эхлээд ультра гэрлээр зураг хүртэл зурж үзүүлж байна. Энэ мэтчилэн дөрвөн багц болгосон илбийн үзүүлбэрүүдийг ОХУ-аас оруулж ирж байна. Ингэхдээ Монголоос хоёр залуу аваачиж сар гаруйн хугацаанд сургаж бэлтгэсэн. ОХУ-д ч гэсэн энэ үзүүлбэрүүдийг хүмүүс төлбөртэйгээр захиалдаг юм байна лээ. Өнөөдөр бага насны хүүхдүүд болон оюутан залуучууд төрсөн өдөр болон ямар нэг баярт үйл явдлуудыг ийм хөгжөөнт, танин мэдэхүйн аргаар тэмдэглэх нь зөв юм байна гэдгийг ОХУ-д очиж тоглолтыг нь үзээд бодсоны үндсэн дээр оруулж ирсэн юм” хэмээн ярьсан юм.
Сонирхуулахад, Шинжлэх ухааны Магий сургууль төсөл нь Эрхүүд хийгдсэн төсөл аж. Уг төслийн бүх туршилтууд Эрхүү хотын их дээд сургуулиудын химийн мэргэжилтэнгүүдийн тусламжтайгаар боловсруулагдсан юм байна.
Дашрамд дуулгахад, тоглолтын үзүүлбэрүүдийг сонирхож байгаа, эсвэл хүүхдийнхээ төрсөн өдөр дээр авчруулахыг хүсч байгаа эцэг, эхчүүд 96869090 гэсэн утсаар залгаад тэдэнтэй холбогдож болох нээ.
шууд.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?