![]() |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал, энэ сарын 5-ны өдөр 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Хүй долоо худгийн замд "Приус” маркийн авто машины жолооч нь "Ландкрузер” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж "Приус” маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн 3 хүүхдийн амь нас хохирч 5 хүн гэмтсэн.
Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 4 осол хэрэг бүртгэгдэж 5 хүний амь нас хохирч 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд "Аксент” маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч 4 хүн гэмтсэн.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд "Сорента” маркийн Ө жолоочтой авто машин онхолдож зорчигч 9 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон.
Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг замын цагдаагийн гараас сануулж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?