| |
Өмнөговь аймагт гар аргаар алт олборлож байсан иргэн нүхэнд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг осол тус аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нурууны ар гэх газарт гарсан байна.
Тодруулбал, 49 настай Г гэх эрэгтэй энэ сарын 05-ны өдөр 21.00 цагийн үед ухсан нүх дамжин алт ухахаар явж байтал татлага уяа нь тасарсны улмаас доош нүхэнд унажээ.
Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.
П.Мөнхжаргал Eagle.mnЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?