logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Шинэлэг шийдэл шаардсан төсөв

Бичсэн:munkhbat
2016/08/04/, 08:49
Tweet

Шинэлэг шийдэл шаардсан төсөв

 

Фэйсбүүкийн олон нийтийн сүлжээнд "Mommy Central" нэртэй монгол ээжүүдийн групп бий. 27 мянга хол давсан гишүүн ээжүүд энд өөр зуураа боломжоороо туслахыг эрмэлзэж, "Тэр эмч сайн, энэ эмнэлэгт хандаарай” гэхчлэн түрүүнд төрсөн, туршлагатай ээжүүд яах учраа мэдэхгүй явсан дараагийнхдаа зам зааж өгнө. Хүүхдээ хараад ажилгүй суудаг зарим ээж энэ группээр дамжуулан ажил орлоготойгоо залгасан тохиолдол ч олон бий. Хүүхэд өсгөхөд тулгардаг олон асуудлыг ихэвчлэн зөвлөлддөг энэ группийн гишүүд өнгөрсөн сарын 22-ноос хойш арай өөр асуудлаар ярилцаж эхлэв.

 

Хүүхдийн мөнгө, хувьцааны үлдсэн мөнгө гэх үгс энд тэндгүй үзэгдэнэ. Хүүхдийн долдугаар сарын 20 мянган төгрөгийг хэзээ өгөхийг өөр зуураа сураглаж, Хаан, Хас, Капитал... банкинд данстай ээжүүдийн мөнгө нь орсон уу гэхчлэн ахин дахин лавлана.

 

Оны эцэст төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг шүргэх нөхцөл үүслээ.

Мэдээллийн вэб сайтуудад гарсан хүүхдийн мөнгөтэй холбоотой мэдээний холбоосыг групптээ байршуулж, ингэж байна шүү хэмээн хуваалцана. Хамгийн сүүлд Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга "Энэ жил хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг эхний зургаан сард олгочихсон. Тэгэхээр санхүүжилт тасарсан гэж болно. Тодруулж хэлбэл, энэ сараас эхлэн хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй” гэж ярьсныг нийтээрээ уншаад найдвар хэсэгтээ тасрав бололтой, нам жим оргив.

 

"Хамаг орлого хаагаад хаячихлаа, гэртээ байдаг хүний” гэж нэг ээж аргаа баран бухимдав. Тээр тэнд мэт санагдаж байсан төсвийн алдагдал ээжүүдийн өдөр тутмын амьдралд нь нөлөөлсөн нь энэ. Эрх мэдэлтнүүдэд инээдтэй сонсогдож магадгүй, тэдний өглөөний цайны үнэд хүрэхгүй байж мэдэх ч алаг үрээ өсгөөд ажилгүй гэртээ суудаг эх 20 мянган төгрөгийн үнэ цэнийг илүүтэй мэднэ ээ.

 

Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн Монгол Улс хүүхдүүддээ май гээд өгөх мөнгөгүй болчихоод байна. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд оны хоёрдугаар хагасын хүүхдийн мөнгөний асуудлыг эх үүсвэрийг нь тусгалгүйгээр орхисон юм. "Сайн хувьцаа” хөтөлбөр бас цааш үргэлжлэх, эсэх нь эргэлзээтэй үлдэв. Хувьцааны хоёр, гуравдугаар ээлжийн мөнгөө асууж сурагласан хүмүүс гудамжинд захаасаа авахуулаад таарах вий:

 

Төсвийн тодотголын төслийг Засгийн газар энэ сарын 20-ны дотор УИХ-д өргөн мэдүүлнэ

Төсөв, тодотгол, алдагдал гэх үгс иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэж буй нь энэ. Энэ оны зургадугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1.12 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Монгол Улсын төрийн орлого нь зарлагаа санхүүжүүлж гүйцэхгүй, өдий хэмжээний хөрөнгө оны нэгдүгээр хагаст сох дутсан гэсэн үг. Уг нь 2016 онд, бүтэн жилийн хугацаанд нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэхүйц алдагдалтай байхаар өмнөх УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд баталж байв.

 

Нэг их наяд даван алдагдал хүлээсэн төсвийг шинэ Засгийн газар тодотгохоор зэхэж байна. Төсвийн тодотголын төслийг Сангийн яам өнгөрсөн долоо хоногоос боловсруулж эхэлсэн ба ажлаа аваад арав гаруйхан хонож буй Сангийн шинэ сайд Б.Чойжилсүрэн анхны өндөр даваатайгаа нүүр туллаа. Оны эцэст төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давах нөхцөл үүслээ хэмээн МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Ч.Хашчулуун ярьсан бол Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан 1.6 их наядын алдагдлыг тооцоолж байна. Тэгэхээр бараг хоёр их наядын орлогыг Засгийн газар хаанаас ч юм олж босгох ёстой. Эсвэл зардлыг чинээнд нь тултал танах сонголт онолын хувьд тэдэнд бий. Гэхдээ зөвхөн онолын хувьд!

 

БҮТЭЭЛЧ ХЭМНЭЛТ ХИЙХ ҮҮ

Төсвийн алдагдал ийнхүү өссөн гол шалтгаан нь урсгал зардлын хэтрэлт. "Эдийн засаг хямралтай байгаа үед урсгал зардал өсөөд байна гэдэг нь төрийн хувьд асар буруу алхам бөгөөд үрэлгэн байдлын илэрхийлэл. Тэгэхээр төрийн албан хаагчийн цалин хөлс зэрэг хүний амьжиргаа руу шууд хандсанаас бусад зардлыг ангилж, шинжилгээ хийж, хасахыг хичээх ёстой. Мөн зарим бүтээн байгуулалтын ажлыг царцаах боломж бий. Түүнээс бусад зардал, тухайлбал, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээний зардал зэргийг зогсоох боломжгүй. Ингэвэл эдийн засагт эргээд маш том цохилт авчрах эрсдэлтэй. Мөн өрийн үйлчилгээтэй холбоотой зардлыг бид хойшлуулах боломжгүй. Өрийн үйлчилгээнд нэг их наяд шахуу төгрөг зарцуулж байгаа” хэмээн Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан өгүүлэв.

 

Өмнөх Засгийн газрын үед сайд жилд нэг л удаа гадаад явна, тодорхой түвшний албан тушаалтан тэдэн удаа томилолтоор гадаад явна гэхчлэн бүтээлч санаачилгууд гаргаж байв. Харамсалтай нь, тэдгээрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс албан томилолтын зардал болон жижиг худалдан авалт, ялангуяа гадаад валютын зардлыг төсвийн тодотголоор аль болох танах хэрэгтэй гэж эдийн засагчид тэмдэглэж байна. Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрынхан "Зарим хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой тэвчиж болох зардлуудыг сайтар хасаж байгаа” гэхээс ил үү дэлгэрэнгүйг төсвийн төслийг Засгийн газарт танилцуулахаас өмнө ярихгүй байх үүрэг авчээ.

 

ГАРЦ НЭМЭХ ХҮЛЭЭЛТ

Үнэнийг хэлэхэд, төсвийн тодотголын хүрээнд орлого талд нааштай хүлээлт ховор. Цорын ганц нааштай хүлээлт нь Оюутолгойн зэсийн гарц болон алт зэрэг уул уурхайн зарим эцсийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх. Бизнесийн орчин хүндэрсэнтэй холбоотойгоор татварын орлого тухайлбал, ААНОАТ тасалдаж алдагдлыг улам тэлж болзошгүй. Тэгэхээр орлого талдаа Сангийн яам өөдрөг бус, аль болох бодитоор харахыг хичээх шаардлага тулгараад байгаа юм.

 

Нэгэнт төсвийн зардлыг нэг их наяд давуулан танаж, орлогыг тэлж чадахгүй тохиолдолд Засгийн газар бий болсон алдагдлыг гадаад, эсвэл дотоод эх үүсвэрээр хаахаас өөр аргагүй. Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр хамгийн анхаарал татах хэсэг нь чухам энэ байх биз ээ.

Дотоод зах зээл дээр бонд арилжих нь удааширсан эрэлт багатай болсон учраас дотоод зах зээлээс бид төсвийн алдагдлыг нөхөх хэмжээний нэг их наяд төгрөгийг босгож чадахгүй. Тэгэхээр гадаад зах зээл рүү хандахаас өөр сонголт байхгүй. Гэхдээ энэ удаад Монгол Улс "Чингис” бондынх шиг бага зардалтай хөрөнгө босгож чадахгүй л болов уу. 10-аас багагүй хувийн зардалтай бонд гаргана гэж шинжээчид тэмдэглэж буй. "Нөхцөл байдал ер нь нэг, хоёр жилийн өмнөхөөс илүү их хурдацтай дордсон шүү дээ” хэмээн тэд ярьж байна.

 

ЧАДАМЖТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН МӨРӨӨСӨЛ

Монгол Улс төсвийн тухай хуулиа богино хугацаанд яаран яаран баталдаг. Тэгэхдээ "хуулийн хүрээнд...” гэж ярьж байгаад л ДНБ-ий гурав орчим хувийн алдагдалтай төсвийг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь түүнээ бараг тоогоо алдтал тодотгодог туршлага хэдийнэ тогтлоо.

 

Төсвийн алдагдал хэрээс хэтэрч, тэр нь он жил дараалан ужгирсаар эдийн засгийн сулралт, бизнесийн орчин, өрийн дарамтад үзүүлэх сөрөг нөлөө нь улам томрон данхайсаар байна. Төсвийн зүгээс Монгол Улсын эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхүйц хэмжээний алдагдал сүүлийн жилүүдэд толгой дараалан тохиолдлоо. Ийм байдлыг засна, эрүүл, алдагдалгүй, танасан, бүсээ чангалсан төсөв батлуулна гэж үе үеийн Засгийн газар ярьдаг ч үнэн хэрэгтээ биелсэн нь үгүй, бүр урсгал зардлаа ч тодорхой түвшинд барьж чадахгүй хэтрүүлсээр байна. Усыг нь шахсан төсөв Сангийн яам, Засгийн газар оруулж ирлээ ч УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийнхээ үеэр алдагдлыг нь яаж ийгээд нэг их наяд давуулан өсгөж гарна.

"Зарим хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой тэвчиж болох зардлуудыг сайтар хасаж байгаа"
Төсөв ил тод байх ёстой, хариуцлагатай байх ёстой, эдийн засгийн үр ашигтай байх ёстой... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад энэ мэт уриа лоозон маягийн сайхан зарчмууд бий. Харамсалтай нь, түүнийг хэрэгжүүлэх, төлөвлөх тал дээр Монголын төр чадамжгүй байна. СЭЗИС-ийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайханы цөхөрсөн үгийг дуулгая. "Төсвийг буруу төлөвлөөд, түүнийг үргүй зарцуулж, алдагдал нь төлөвлөснөөс хэтрээд байгаа тохиолдолд тэр хэтрүүлсэн этгээдүүдтэй тооцох хариуцлага гэж байхгүй. Алдаж л байдаг, тодотгоод л өнгөрчихдөг боллоо: Хариуцлагын тогтолцоо Монголд байхгүйн улмаас, хуулиа хэрэгжүүлэх чадамжгүй төр байгаагийн улмаас өнөөдөр бидний энэ алдагдал, өмнөх алдаагаа дахин дахин давтсаар байгаа байдал үргэлжлээд байна. Тэгэхээр бид чадварлаг, цомхон, хариуцлагатай төртэй болохыг л хүлээхээс өөр аргагүй. Монгол Улсын төлөө гэсэн хариуцлагатай, ялангуяа чадварлаг, жинхэнэ утгаараа мэргэжлийн, жинхэнэ утгаараа Монголын ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй төр байхгүйгээр ямар ч хууль гаргаад, ямар ч сайхан үг хэлээд бүтэхгүй л юм байна.”

 

Энэ оны төсвийн тодотголын төслийг Засгийн газар энэ сарын 20-ны дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр зэхэж байна. Улмаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, төсвийн тодотголын төслийг хэлэлцэх хүлээлттэй байгаа юм.



Б.ЦЭЦЭГСҮРЭН /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин/

Төстэй мэдээллүүд

ТЭРБУМ Д0ЛЛАР00Р ТӨСВӨӨ АРГАЦААХ УУ, ӨРӨӨ ТӨЛӨХ ҮҮ

ТЭРБУМ Д0ЛЛАР00Р ТӨСВӨӨ АРГАЦААХ УУ, ӨРӨӨ ТӨЛӨХ ҮҮ

2016/03/24, 09:44
Төсвөөрөө

Төсвөөрөө "туйлсан" арван жилд МОНГОЛ УЛС ЮУ Ч ХОЖООГҮЙ

2016/03/14, 09:33
“Тас хар” төсөөлөл

“Тас хар” төсөөлөл

2015/10/08, 18:42
Их наядын цоорхойг хэрхэн нөхөх вэ

Их наядын цоорхойг хэрхэн нөхөх вэ

2015/09/16, 14:45

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа

51 | 1 | 2025/10/20, 14:42
gallery image

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

85 | 0 | 2025/10/16, 13:58
gallery image

2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа

65 | 0 | 2025/10/15, 14:26
gallery image

Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

51 | 0 | 2025/10/14, 15:11
gallery image

Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

96 | 0 | 2025/10/13, 14:23
gallery image

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

195 | 0 | 2025/10/10, 14:54
gallery image

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

165 | 0 | 2025/10/09, 14:23
gallery image

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна

235 | 0 | 2025/10/08, 17:43
gallery image

#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх

183 | 0 | 2025/10/08, 16:29
gallery image

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

171 | 0 | 2025/10/07, 15:47
gallery image

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

225 | 0 | 2025/10/06, 13:24
gallery image

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

250 | 0 | 2025/10/03, 17:02
gallery image

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

209 | 0 | 2025/10/03, 17:00
gallery image

Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

210 | 0 | 2025/10/03, 16:58
gallery image

”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо

230 | 0 | 2025/10/03, 12:40
gallery image

“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя

209 | 0 | 2025/10/03, 12:28
gallery image

Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ

209 | 0 | 2025/10/03, 11:16
gallery image

Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө

242 | 0 | 2025/10/02, 16:48
gallery image

БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?

265 | 0 | 2025/10/02, 10:43
gallery image

Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ

246 | 0 | 2025/10/01, 18:08
gallery image

Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй

262 | 0 | 2025/10/01, 18:03
gallery image

“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

245 | 0 | 2025/10/01, 17:56
gallery image

“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

240 | 0 | 2025/10/01, 17:51
gallery image

”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

235 | 0 | 2025/10/01, 17:49
gallery image

“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

229 | 0 | 2025/10/01, 16:26
gallery image

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

441 | 18 | 2025/10/01, 08:36
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

245 | 0 | 2025/10/01, 08:30
gallery image

“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна

289 | 0 | 2025/09/30, 14:50
gallery image

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

301 | 0 | 2025/09/29, 14:02
gallery image

Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

389 | 0 | 2025/09/25, 19:00
gallery image

Гишүүний бүрэн эрх гэмт хэргээ нуун далдлах хэрэгсэл биш С.Ганбаатар аа!

269 | 0 | 2025/09/25, 16:41
gallery image

Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

317 | 0 | 2025/09/25, 12:58
gallery image

Гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт нас баржээ

268 | 0 | 2025/09/25, 11:44
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

397 | 1 | 2025/09/23, 19:07
gallery image

”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

277 | 0 | 2025/09/23, 19:04
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

283 | 0 | 2025/09/23, 18:59
gallery image

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

316 | 0 | 2025/09/23, 13:03
gallery image

Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

275 | 0 | 2025/09/22, 18:43
gallery image

Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа

310 | 0 | 2025/09/22, 18:23
gallery image

С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон

274 | 0 | 2025/09/22, 16:38
gallery image

Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

267 | 0 | 2025/09/22, 13:11
gallery image

“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

276 | 0 | 2025/09/22, 12:45
gallery image

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

282 | 0 | 2025/09/22, 12:42
gallery image

Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

265 | 0 | 2025/09/22, 12:38
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

268 | 0 | 2025/09/22, 12:34
gallery image

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

336 | 1 | 2025/09/20, 17:48
gallery image

Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй

411 | 0 | 2025/09/19, 12:36
gallery image

Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна

382 | 0 | 2025/09/17, 18:56
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

381 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

355 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

393 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

350 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

343 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

313 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

322 | 0 | 2025/09/08, 10:25
gallery image

Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн

435 | 0 | 2025/09/06, 18:01
gallery image

Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг

308 | 0 | 2025/09/05, 17:12
gallery image

ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...

475 | 0 | 2025/09/05, 11:06
gallery image

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

341 | 0 | 2025/09/04, 16:13
gallery image

8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

320 | 0 | 2025/09/04, 15:46
gallery image

Экспогийн эргэн тойронд-6

354 | 0 | 2025/09/04, 15:41
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3

342 | 0 | 2025/09/04, 15:35
gallery image

Экспогийн эргэн тойронд-1

358 | 0 | 2025/09/04, 15:29
gallery image

Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа

350 | 0 | 2025/09/04, 15:22
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1

360 | 0 | 2025/09/04, 15:16
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2

327 | 0 | 2025/09/04, 15:08
gallery image

Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ

330 | 0 | 2025/09/04, 10:30
gallery image

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

495 | 0 | 2025/09/02, 12:02
gallery image

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

361 | 0 | 2025/09/01, 18:14
gallery image

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа

351 | 0 | 2025/09/01, 17:32
gallery image

Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ

323 | 0 | 2025/09/01, 17:28
gallery image

Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео

350 | 0 | 2025/09/01, 17:21
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

393 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

465 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

389 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

607 | 2 | 2025/08/28, 16:16
gallery image

Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

349 | 0 | 2025/08/28, 16:11
gallery image

Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

351 | 0 | 2025/08/28, 15:23
gallery image

Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн

342 | 0 | 2025/08/28, 15:19
gallery image

Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр

348 | 0 | 2025/08/28, 14:53
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69785 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59284 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50794 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47198 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42269 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37132 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37031 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31761 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31289 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30176 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23701 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22927 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22524 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21831 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21192 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20628 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19598 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19232 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18674 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18639 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18630 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18248 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18071 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17702 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17449 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17385 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17178 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17153 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17089 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17009 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16827 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16655 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16448 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16356 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16307 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16157 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16028 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15995 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15859 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15626 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15604 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15546 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15471 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15279 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14930 | 120 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14757 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14749 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14618 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14305 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14155 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14119 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13991 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13970 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13897 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13757 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13663 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13558 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13473 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13344 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13257 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47198 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59284 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37132 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50794 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31761 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31289 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14749 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13558 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17153 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13125 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13257 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15471 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10162 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11568 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12875 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18248 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5764 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9712 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11156 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11629 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8711 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9546 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9172 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10671 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8393 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10900 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7369 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8492 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11461 | 334 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8085 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11960 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9601 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17702 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6491 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6879 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8387 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6733 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7355 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11068 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6619 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.