| |
ШУТИС-ийн Дархан хот дахь Дархан Технологийн сургууль, Койка Олон улсын байгууллагатай хамтарч залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, уулын спортыг хөгжүүлж сурталчлах зорилгоор зохион байгуулсан "Уулын спорт ба эрүүл амьдралын үндэс” уулзалт сургалт болов.
Уулзалтад Монгол улсаас анх удаа Эверестийн оргилд гарсан эмэгтэй уулчин ОУХМ, МУГТ Б.Гангаамаа болон ОУХМ Ч.Тэрбиш, БНСУ-ын уулчид оролцож ууланд авирахын, эрүүл мэндийн ач тус, өөрийгөө ялан дийлэх амжилтын талаар танилцууллаа.
ШУТИС-ийн ДаТС-ийн захирал Ц.Батбаатар:-"Уулын спорт ба эрүүл амьдралын үндэс” сургалт энэ удаа туршлагатай уулчдын лекцээр эхэлж байна. Оюутан залууст ууланд авирахын ач холбогдол, эрүүл мэнд, өөрийгөө ялан дийлэх амжилтын талаар танилцууллаа. Бидний дараагийн ажил энэ спортыг сонирхож байгаа залуусыг ууланд авирах сургалтад хамруулна. Тус сургалт дөрвөн сарын хугацаанд явагдаж залуу үеийн уулчдын багийг бэлтгэж ирэх зургадугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөөд ажиллаж байгаа” гэлээ.
дархантаймс.ком
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?