| |
Зүүн Азийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Тиймээс амралтын өдрүүдэд болдог "Хүрхрээ Үндэсний дээд лиг”-ийн долоо, наймдугаар тойргийн тоглолтуудыг хойшлуулжээ.
Мөн шигшээ багийн тамирчид Гуам Улсыг зорихоос өмнө легионер тамирчидтай хоёр удаа нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон байна. Энэхүү тоглолт энэ сарын 18-25-ны өдрүүдэд МХБХ-ны талбайд болно.
Гуам Улсад зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ баг БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы багтай өрсөлдөнө. Манай баг тамирчид зургаадугаар сарын 27-д Гуам Улсыг зорино.
ХУВААРЬ:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?