![]() |
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн нийт 400 гаруй өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 өсвөрийн тамирчинд батламж олгож, Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх юм. Улмаар дээрх өсвөрийн шигшээ багийн тамирчид ирэх бямба гаригт эхлэх "Спрайт” хөгжлийн лигт тоглохоос гадна он гаргаад болох Олон улсын тэмцээнд оролцох юм байна. Энэ удаагийн U16 насны өсвөрийн УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Багануур, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудын шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээний аваргууд ирэх баасан гаригт тодорно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?