| |
Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар боллоо. Энэ станц 2019 онд бүрэн ашиглалтад орж, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах юм байна.
Баруун гурван аймаг эрчим хүчний жилийн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас, тав орчим хувийг Хятадаас, үлдсэн хувийг нь Дөргөний усан цахилгаан станцаас авдаг байна. Увс аймагт 60 мвт-ын цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүч импортлогч биш экспортлогч аймаг болно.
Увс аймаг нүүрсний арвин нөөцтэй. Хотгор шанагын нүүрсний уурхайг түшиглэн 60 мВт-ын цахилгаан станцыг байгуулах юм. Цахилгаан станцын барилгын ажил эхэлснээр 500 орчим ажлын байр бий болох бол станц ажиллаж эхэлснээр 500 орчим ажлын байр хадгалагдан үлдэж, хүнс, хувцас, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүд ч дагаад бий болно.
Цахилгаан станцыг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлээс гадна ноос, ноолуурын гэх зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах олон үйлдвэрүүд бий болно гэж тооцож байна. 2020 он гэхэд Улаангомын урд байрлах Адарганы хөндий аж үйлдвэрийн хөндий болж, Увс аймаг Ази, Европыг холбосон авто замын коридор болох юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?