| |
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн туршилтад хориг тавьсан гэрээг цуцлах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталлаа. Ингэснээр тус өдрөөс эхлэн ОХУ НҮБ-ын хоригоос үл хамааран цөмийн зэвсгийн туршилт хийхэд нээлттэй болж байна.
1996 онд ОХУ болон АНУ цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар 2000 онд Орос улс үүнийг хууль болгон баталсан ч АНУ хуульчлаагүй аж.
ОХУ-ыг цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглох гэрээг цуцалсныхаа дараа цөмийн зэвсгийн туршилтууд хийх гэж байна гэсэн мэдээллүүд гарсан. Үүнийг Кремлиэс үгүйсгэсэн ч өнгөрсөн сард ОХУ цөмийн зэвсгийн туршилт хийсэн юм.
Тодруулбал өнгөрсөн сарын эхээр "Burevestnik" нэртэй холын тусгалт, цөмийн хөдөлгүүрт далавчит пуужинг амжилттай туршсан хэмээн мэдэгдсэн.
Эх сурвалж: The Moscow Times
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?