| |
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
"Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна.
Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын 28-нд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсаны дараа Пёньян олон нийтэд мэдээлсэн зэвсгийн анхны туршилт гэдгийг "Reuters” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?