| |
Мань эр Засгийн газрын шийд гарангуут НИТХ-ын хурал дээр гүйж очоод “...Хятадаас 177 тэрбумаар кокс нүүрс авчирч түлнэ” гээд мэдэгдчихсэн. Нийгэм дургүйцсэн. Бүр эгдүүцсэн. Гэвч тэр дахин дахин туршилт хийж, түүнийгээ хэвлэлүүдээр танилцуулсаар л байв.
Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг 37.2 хувиар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурсан.
Эхэнд хэлсэн дээ, “...Дээс томж найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг одоо эхэлж байгаа хотын бонд хэзээ босох, түүнээсээ Б.Чойжилсүрэнд 177 тэрбумыг хэзээ гаргаж өгөх вэ. Энэ бүрхэг. Харин 32 тэрбум гэдэг бол арай амьдралтай сонсогдож байгаа юм. Магадгүй, мань эр анхнаасаа “тал дугуй”-ны үлгэрээр нийгэмд “...177 тэрбум” гэсэн өндөр дүн гаргаж хаяад 32 тэрбум дээр буулгахаар тооцсон байж болох юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

