logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Авлигын “үер” тасарч байж усны үер татарна

Бичсэн:nomun
2023/07/25/, 09:57
Tweet

Авлигын “үер” тасарч байж усны үер татарна

 

Сүүлийн 60-аад жилд болоогүй их усны гамшигт хот ойрхон хоёр ч өртлөө. Сэлбэ, Дунд гол дагуух орон сууцнуудын оршин суугчид айдастай болчихлоо. Үерийн далантай ойрхон орон сууцтай хүмүүс ч борооны сургаар нойргүй хонож байх шиг байна. Ер нь бол хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд 3000 шахам айл өрх амьдардаг байна. Гэхдээ энэ статистикт ардаа авлига зүүлттэйгээр баригдсан тансаг орон сууцны оршин суугчид ордоггүй. Жилийн жилд хавар голдуу уруй, усны үер, булаг шанд, голын усны халиа дошинд “живчих” гээд байдаг үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айлууд юм байна.

 

Уг нь Улаанбаатар хот үерийн хамгаалалтын бүсээ тогтоосон. Үерийн даланг 1966 оноос барьж байгуулсан. Өөрөөр хэлбэл, 1966 онд Туул голын их үерийн дараагаас эхлэн хамгаалалтын даланг барьж байгуулах ажил эхэлжээ.  1966-1968, 1971-1972 онд Баруун уулын суваг, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, сувгийг, 1984 онд III, IV хорооллын үерийн сувгийг барьж ашиглалтад оруулжээ. 2013 оны байдлаар голын үерээс хамгаалах 33 км урт далан, уулын үерийн усыг өнгөрүүлэх 97 км урт суваг, үерийн урсгалыг тогтоох байгууламж зургаа, гудамж зам талбайн ил, далд 84.5 км инженерийн шугам сүлжээ, хүлээн авах шүүрт худаг 2044 ширхэг, газар доорх хөрсний шугам сүлжээ 18.3 км, борооны болон хөрсний ус татан зайлуулах нэг өргөлтийн насос станц байна.

 

Үерийн хамгаалалтын 130 км урт байгууламжийн насжилт 60 жил болсон тул хуучирч, 78.3 хувьтай болон байна. Хатуу хучилттай гол замын 70 хувь, нийт төв болон хороолол дундах автозамуудын 87 хувь нь шугам сүлжээгүй, үлдсэн 13-30 хувь нь үерийн байгууламжгүй юм байна. Үүнийг ШУТИС-ийн ГУУ-н сургуулийнхан судлаад“...Өнөөдөр хотын үерийн хамгаалалтын далан, суваг, борооны далд суваг, Туул гол, Сэлбэ гол, Улиастайн голыг эргийн хамгаалалтын байгууламжийн 80 орчим хувь нь үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байна. Нийслэлийн хатуу хучилттай нийт замын 90 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь хот үндсэндээ үерийн хамгаалалтгүй гэж болохоор байна” гэсэн дүгнэлт хийжээ. Харин Хотын захиргаанаас өгсөн мэдээллээр хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ байдаг. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатайг хэлж байна.

 

Жил гаруйн өмнө дөө, “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” гэсэн хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд  “...1966 оны үерийн үеэр Туул голын усны хэмжээ ердийн үеийнхээсээ 100 дахин нэмэгдсэн. 100 гаруй хүний амь эрсдэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол амссан. Тэрхүү үерээс болж хотын амьдрал 20 хоног зогсож, Туул голын гольдриол өөрчлөгдөж, сал урсгах боломжгүй болж байсан. Туул голын урсгал ердийн үед 25 м/сек байдаг бол 1966 оны үер болоход 1580 м/сек болсон.

Гол нь эрэг дагуу ямар ч хамгаалалтгүй байсан. Орчин цагт үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс усны урсгалыг 2490 м/сек байхаар тооцож, хамгаалалт хийх ёстой. Өнөөгийн нөхцөлд Туулын хөндийг дүүргэх хэмжээний үерийн аюул үүсэж болзошгүй. Ганц Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойт голууд ч үерлэх магадлал өндөр. Аюул ослыг урьдчилан тооцоолоод зогсохгүй үерийн хамгаалалтын даланг хаана, ямар хэмжээний хүчин чадалтайгаар байгуулах болоод гүүр, гүүрэн байгууламжуудын хүчин чадлыг сайжруулах, Туул усан цогцолбор байгуулах  шаардлагатай байгаа” талаар ярьцгааж байв.

Ер нь бол “...Үерийн аюул ойрхон байна шүү” гэдгийг эрдэмтэд, судлаачид ч, үерийн хамгаалалтын байгууламжийн маань байж байгаа царай ч хэлээд байжээ. Тухайлбал, “Усны” З.Батбаяр “...XXI зуунд бий болсон Монголын нийгмийн шинэ өвчин болох “Барилгажилтын халуурал”-ын үр дүнд бий болсон цементэн ширэнгэ үерт автаж байна. Долдугаар сар гарсаар хоёр удаа үерт автлаа. Дахиад ч үерт автана, олон удаа автана. 1980 оноос хойш усны эрдэмтэд инженерүүдийн санал болгосон “...Усан сан барих нь зөв юм. гэдэг ойлголт даанч их хожимдож, даанч их үнээр ирж байна даа. Ус урсдаг газраараа урсаж л таарна. Урсгалыг нь хаасан юуг ч хэзээ нэгэн цагт даваад л урсдаг нь байгаль эхийн жам. “...Юун усан сан, тэр цементээр чинь 100 мянган орон сууц барина, асар их ашиг орлого” гэж ярьж байсан тэр хүмүүсийг Хатан Туул өршөөг. Одоо гарц нь усанд урсах гарц гаргаж, урсгал саатуулж буй барилга байшинг нураах, (хууль зүйн хэллэгээр буулгах) буруутай этгээдүүдээр зардлыг төлүүлэх, үерийн хамгаалалтын төлөвлөгөөг шинэчлэх, бүх хууль төлөвлөгөө, стандартыг нэгбүрчлэн хэрэгжүүлэх (ус хуримтлуулах хоолой гэх мэт) хамгийн чухал нь Усан сан, Усны нөөцийн хуримтлал бий болгох, барьж байгуулах” хэмээж байх жишээтэй. Гэвч “...Муухай дээр нь улцан” гэдэгчлэн хотын голууд дагасан үерийн далан, байгууламж нь болзошгүй үерийг даахгүй гэдэг нь тодорхой байсаар атал хамгаалалтын бүсэд нь газар олгож, байшин бариулаад, тэр ч байтугай үерийн даланг хүртэл хааж боогоод барилга байгууламж босгосоор өнөөдрийг хүрчээ.

Одоо яригдаад байгаа “Авлигал хороолол”, S Outlets-ийн барилга ингэж үер далласан хууль бус үйл ажиллагаануудын нэгээхэн хэсэг нь юм. Зөвхөн “Авлигал хороолол”-ын жишээ дээр харахад Хотын дарга нар, архитекторууд, Газрын албаны дарга нар, Барилгын зөвшөөрөл өгдөг эрх бүхий албан тушаалтнууд, бүр шүүх хүртэл холбоотой байж болзошгүй. Ерөөс наадам дамнаад ойрхон болсон үер бол хотын газрын замбараагүй олголт, төлөвлөлтгүй хот байгуулалт, авлига дагасан зөвшөөрөлгүй газрууд, тогтворгүй засаглалтай л холбоотой юм.

 

БАРИЛГУУД ҮЕРТ АВТАЖ, АВТО ЗАМ УРСАВ

 

Түүнчлэн энэ үер автозамын чанар, барилгын чанарын томоохон сорилт болж байна.  Хамгийн сүүлд орсон борооноор Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилт хууларсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.  Энэ зам нь анх 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд “Жэй Кэй Си” ХХК их засварын ажил хийж гүйцэтгэснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй гэсэн тайлбарыг өгч байна.  Мөн үүнтэй адилхан олон замын “тар”-ыг энэ удаагийн үеэр таниулаад байна.   Түүнчлэн СХД-ийн нэгдсэн эмнэлгээс эхлээд олон барилга усанд автаж, сорилтод ороод байна.   Тус эмнэлгийн өргөтгөлийн барилгын В1 давхарт ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орж үерт автаж, эмч ажилчид сандралдан хэцүүхэн байгаа харагдана дээ.  Та бүхэн санаж байгаа бол  нэг хэсэг таазгүй эмнэлэг барьж өгчээ гэсэн мэдээлэл хүмүүсийг шоконд оруулж байсан.  Гэтэл 2019 онд ашиглалтад өгөх байсан өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй, хүзүүвчгүй өргөтгөл барьж байсан юм.  Тухайн үедээ гүйцэтгэгч компани 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж,  2022 онд  дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа.  Энэ мэтчилэн үерийн асуудлаар улбаалан хариулцлагын асуудал энэ салбарт бүхэлд явах бололтой.

 

ҮЕРЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?!

 

Мэдээж хэрэг, нэгэнт муудаж, хүчин чадал нь хүрэхээ больсон үерийн далан байгууламжийн ашиглалт засварыг сайжруулж, үерийн эрсдэл өндөртэй газруудад бүрэн шинэчлэлт хийх ажлыг үргэлжлүүлэх нь ойлгомжтой.

Гэхдээ ямар ч их хөрөнгө мөнгө гаргаад, яасан ч олон шороотой шуудайгаар далан босгоод нэмэр багатай л байх болов уу.

Ганцхан л гарц бий. Яаж ийгээд үерийн далан, хамгаалалтын бүсээ л “цэвэрлэх” хэрэгтэй. Тодруулбал, “...Энэ бол хотыг үерээс хамгаалах далан” гээд тогтоосон байгууламжид нэвтэрч, сэтэлж, зориулалтыг нь өөрчилсөн бүгдийг буцааж “байранд нь тавих” ёстой. Яг энэ нөхцөлд хэн бугай ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.2-т заасан “...Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэснийг нэгдүгээрт тавих учиртай. Өөрөөр хэлбэл, үерийн даланг сүйтгэж, үерийн хамгаалалтын бүсэд нэвтэрч газар олгох, барилга барих үйл ажиллагааг ямар ч “эрх мэдэл” хэрэгжүүлэхгүй. “...Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг” ардчиллын алтан дүрэм энд хэрэгжинэ. Дахиад л “Авлига хороолол”-ыг жишээлье л дээ. Энэ “хороолол”-ын албан ёсны нэр болох "Aqua garden" төслийг  "Эм энд Жи констракшн" компани хэрэгжүүлж буй юм байна. Тус компанийн тал хувийг В.Ганбаатар, талыг нь "Бүти"-гийн Г.Батжаргал эхнэр Ж.Туяа нар 25, 25-аар эзэмшдэг. Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна. Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж. Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна. Тэгэхээр тэдний ямар эх үүсвэртэй мөнгө буюу хөрөнгө оруулалт яаж тус хороолол руу "урсдаг" вэ гэдэг бас анхаарал татна. За тэгээд, газар олгох үйл ажиллагаа нь бас асуудалтай.

 

"Авлигал хороолол"-ын газрыг л гэхэд хамгийн анх 2008 оны нэгдүгээр сарын 18-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав 23 тоот захирамжаараа "Эм энд Жи констракшн" ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар 11.8 га газрыг ашиглах эрх олгосон. Дараа нь 2008 оны есдүгээр сарын 17-нд Хотын дарга Т.Билэгт 442 дугаар захирамжаараа дээрх 11.8 га газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон. Тухайн үед газрын дуудлага худалдаа болж, "Эм энд Жи констракшн" ХХК нь 380 орчим сая төгрөг төлж байжээ. Үүний дараа "Капитал" банктай газрын маргаан үүсэж, Хотын дарга Г.Мөнхбаяр 2011 оны гуравдугаар сарын 25-нд 256 тоот захирамжаараа тус банк руу шилжүүлсэн. Харин  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу 2012 оны зургадугаар сарын 18-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 97 дугаартай тогтоол гарч, газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг 2013 оны аравдугаар сарын 18-нд Хотын дарга Э.Бат-Үүл биелүүлж, А/951 дүгээр захирамжаараа "Ногоон байгууламж байгуулах" зориулалтаар "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлсэн. Түүний дараа 2013-2014 онд тус компани нь "Усан парк, соёл амралтын хүрээлэн байгуулах" ТЭЗҮ-ийг Английн Виталла группээр хийлгэжээ. Тэгж байгаад Хотын дарга С.Амарсайхан 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны А/1111 тоот захирамжаараа уг газрыг гурав хуваагаад, тус бүрт нь гэрчилгээ олгосон. Харин 2020 оны есдүгээр сарын 30-нд Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамж гаргаж, уг 11.8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд хандсанаар 2021 оны гуравдугаар сарын 3-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгох"-оор шийдвэрлэсэн. Газрын товч түүх нь ийм юм. Энэ олон зөвшөөрөлт, цуцлалтын ард юу болж ирснийг прокурорын хяналтад АТГ, ЭЦА-ныхан мөрдөн шалгана. Ингээд ирэхээр "Авлигал хороолол" хууль бус уу, эсвэл хууль ёсны юу гэдэг нь тодорхой болж эхэлнэ. Араас нь барилга барих зөвшөөрөл, дүгнэлтүүд ямар замаар, хэрхэн гарсан нь шалгагдаад гарч ирнэ.

 

Эндээс харвал, дээр дурдсан авлига дагасан зөвшөөрөлгүй газрууд, хотын газрын замбараагүй олголт, төлөвлөлтгүй хот байгуулалт, тогтворгүй засаглалыг л засах шаардлагатай болох нь ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, хотын газрыг БОАЖЯ, нийслэл, дүүрэг гээд гурван талаас олгодог. Архитекторынх нь ажил тэднийхтэй “мөргөхгүй”, өөрөө бөөн “асуултын тэмдэг”-тэй нөхөр байдаг. Сүүлдээ шүүх нь хүртэл орооцолдчихсон. Гэтэл энэ асуудлыг зангидаж, бодлогын шийдвэр гаргах ёстой БХБЯ-ны Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь ямар ч эрхгүй, үүрэггүй болчихсон. Эндээс эхлээд л прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЭЦА-ны мөрдөгчдийн баг шалгаж таарах биз. Маш товчоор хэлэхэд, ингэж авлигын “үер”-ийг таслан зогсоож байж л усны үер татарна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 145 (7130)

Төстэй мэдээллүүд

61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас гурван айлын гэр урсаж, явган хүний гүүр нуржээ

61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас гурван айлын гэр урсаж, явган хүний гүүр нуржээ

2022/07/27, 11:03
Үерийн бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдлийг 383 байгууллага, аж ахуйн нэгжид хүргэжээ

Үерийн бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдлийг 383 байгууллага, аж ахуйн нэгжид хүргэжээ

2021/06/11, 12:33
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019/03/06, 13:04
“Эко констракшн” зөвшөөрөлгүй барилгаа үргэлжлүүлсээр байх уу?

“Эко констракшн” зөвшөөрөлгүй барилгаа үргэлжлүүлсээр байх уу?

2018/09/11, 15:10

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

84 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

267 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Ж.Золжаргал: “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь нууц гэрээ, намын томилгоо, улс төртэй шууд холбоотой

267 | 0 | 2025/10/24, 11:15
gallery image

Пак Бом "YG"-ийн гүйцэтгэх продюсерын эсрэг хэрэг мэдүүлэв

294 | 0 | 2025/10/23, 16:55
gallery image

Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа

377 | 1 | 2025/10/20, 14:42
gallery image

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

364 | 0 | 2025/10/16, 13:58
gallery image

2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа

342 | 0 | 2025/10/15, 14:26
gallery image

Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

328 | 0 | 2025/10/14, 15:11
gallery image

Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

370 | 0 | 2025/10/13, 14:23
gallery image

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

477 | 0 | 2025/10/10, 14:54
gallery image

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

380 | 0 | 2025/10/09, 14:23
gallery image

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна

296 | 0 | 2025/10/08, 17:43
gallery image

#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх

255 | 0 | 2025/10/08, 16:29
gallery image

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

233 | 0 | 2025/10/07, 15:47
gallery image

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

285 | 0 | 2025/10/06, 13:24
gallery image

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

308 | 0 | 2025/10/03, 17:02
gallery image

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

267 | 0 | 2025/10/03, 17:00
gallery image

Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

267 | 0 | 2025/10/03, 16:58
gallery image

”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо

303 | 0 | 2025/10/03, 12:40
gallery image

“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя

270 | 0 | 2025/10/03, 12:28
gallery image

Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ

268 | 0 | 2025/10/03, 11:16
gallery image

Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө

300 | 0 | 2025/10/02, 16:48
gallery image

БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?

338 | 0 | 2025/10/02, 10:43
gallery image

Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ

302 | 0 | 2025/10/01, 18:08
gallery image

Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй

335 | 0 | 2025/10/01, 18:03
gallery image

“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

301 | 0 | 2025/10/01, 17:56
gallery image

“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

296 | 0 | 2025/10/01, 17:51
gallery image

”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

291 | 0 | 2025/10/01, 17:49
gallery image

“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

285 | 0 | 2025/10/01, 16:26
gallery image

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

585 | 20 | 2025/10/01, 08:36
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

316 | 0 | 2025/10/01, 08:30
gallery image

“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна

343 | 0 | 2025/09/30, 14:50
gallery image

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

369 | 0 | 2025/09/29, 14:02
gallery image

Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

445 | 0 | 2025/09/25, 19:00
gallery image

Гишүүний бүрэн эрх гэмт хэргээ нуун далдлах хэрэгсэл биш С.Ганбаатар аа!

324 | 0 | 2025/09/25, 16:41
gallery image

Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

374 | 0 | 2025/09/25, 12:58
gallery image

Гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт нас баржээ

323 | 0 | 2025/09/25, 11:44
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

455 | 1 | 2025/09/23, 19:07
gallery image

”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

334 | 0 | 2025/09/23, 19:04
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

336 | 0 | 2025/09/23, 18:59
gallery image

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

372 | 0 | 2025/09/23, 13:03
gallery image

Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

329 | 0 | 2025/09/22, 18:43
gallery image

Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа

374 | 0 | 2025/09/22, 18:23
gallery image

С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон

328 | 0 | 2025/09/22, 16:38
gallery image

Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

322 | 0 | 2025/09/22, 13:11
gallery image

“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

330 | 0 | 2025/09/22, 12:45
gallery image

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

334 | 0 | 2025/09/22, 12:42
gallery image

Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

318 | 0 | 2025/09/22, 12:38
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

321 | 0 | 2025/09/22, 12:34
gallery image

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

389 | 1 | 2025/09/20, 17:48
gallery image

Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй

473 | 0 | 2025/09/19, 12:36
gallery image

Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна

446 | 0 | 2025/09/17, 18:56
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

433 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

418 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

442 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

398 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

391 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

360 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

370 | 0 | 2025/09/08, 10:25
gallery image

Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн

497 | 0 | 2025/09/06, 18:01
gallery image

Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг

356 | 0 | 2025/09/05, 17:12
gallery image

ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...

522 | 0 | 2025/09/05, 11:06
gallery image

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

387 | 0 | 2025/09/04, 16:13
gallery image

8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

366 | 0 | 2025/09/04, 15:46
gallery image

Экспогийн эргэн тойронд-6

415 | 0 | 2025/09/04, 15:41
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3

403 | 0 | 2025/09/04, 15:35
gallery image

Экспогийн эргэн тойронд-1

421 | 0 | 2025/09/04, 15:29
gallery image

Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа

411 | 0 | 2025/09/04, 15:22
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1

421 | 0 | 2025/09/04, 15:16
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2

373 | 0 | 2025/09/04, 15:08
gallery image

Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ

379 | 0 | 2025/09/04, 10:30
gallery image

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

542 | 0 | 2025/09/02, 12:02
gallery image

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

406 | 0 | 2025/09/01, 18:14
gallery image

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа

409 | 0 | 2025/09/01, 17:32
gallery image

Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ

369 | 0 | 2025/09/01, 17:28
gallery image

Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео

410 | 0 | 2025/09/01, 17:21
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

439 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

511 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

436 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

652 | 2 | 2025/08/28, 16:16
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69837 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59335 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50844 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47252 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42313 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37179 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37087 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31809 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31339 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30221 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23748 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22981 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22580 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21875 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21238 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20686 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19647 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19279 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18718 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18681 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18678 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18294 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18115 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17760 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17493 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17432 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17223 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17195 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17141 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17058 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16872 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16698 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16496 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16400 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16352 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16202 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16072 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16039 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15900 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15669 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15651 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15587 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15527 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15326 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14983 | 123 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14825 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14794 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14660 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14351 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14197 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14162 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14041 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14018 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13939 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13794 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13742 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13600 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13516 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13384 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13299 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47252 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59335 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37179 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50844 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31809 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31339 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14794 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13600 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17195 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13165 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13299 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15527 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10199 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11608 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12925 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18294 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5802 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9753 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11194 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11668 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8750 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9587 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9210 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10709 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8431 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10937 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7411 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8530 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11506 | 337 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8134 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11999 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9638 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17760 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6528 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6915 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8423 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6771 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7394 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11121 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6657 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.