| |
"Голомт" банк хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг зарлаж байна. Энэхүү аяны хүрээнд Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж болон Хүүхдийн мөнгө хадгаламж шинээр нээсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан 100,000₮ тутамд бяцхан харилцагч нартаа урамшууллын эрх олгох юм. Харин урамшууллын эрхээрээ “Universal Beijing Resort”-руу аялах хос эрх болон хамтран ажиллаж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийн бичгийн ялагч болох боломжтой.
Урамшуулалт аянд оролцох нөхцөл:
Шагнал:
Эрхийн бичгээр үйлчлэх байгууллагууд:
Universal Beijing Resort нь 2021.09.20-нд БНХАУ-ын Бээжин хотод нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хэмжээнд Universal Studios брэндийн тав дахь парк, Азийн хамгийн анхны Universal хүрээлэн юм. Та энд Universal-ийн бүтээсэн кино, телевизийн шоу, анимейшний дүр, орчныг харуулах сонирхолтой газруудаар зочилж, тоглоомын төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Universal Beijing Resort нь Холливуд, Юрийн галавын ертөнц: Нублар арал, Усны ертөнц, Кунг-фу панда: Гайхамшгийн газар, Харри Поттерын шидтэний ертөнц, Трансформерс: Метробааз, Минион ланд зэрэг үндсэн 7 хэсгээс бүрддэг.
Урамшуулалт аяны ялагчдыг дараах өдрүүдэд Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян нь 2023.05.12-2023.06.12-ныг дуустал нэг сарын хугацаанд үргэлжлэх тул хүндэт эцэг, эхчүүд болон хүүхэд, багачууд та бүхэн амжиж урамшуулалт аяндаа оролцоорой.
Та өөрийн урамшууллын эрхээ ЭНЭ холбоосоор орж шалгах боломжтой. Мөн Алтантүлхүүр болон Хүүхдийн мөнгө хадгаламж шинээр нээлгэхийг хүсвэл ЭНД дарж бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Харин урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.
Таныг Universal Beijing Resort хүрэх аялалд урьж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?