![]() |
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд үргэлжилж байна.
Хоёр дахь өдрийн 13:30 цагаас Тайланд,Туркменистаны баг тоглож, Туркменистаны багийн ялалтаар өндөрлөсөн юм. Мөн өдрийн 17:00 цагаас Иран,Узбекистаны баг тоглож, Узбекистаныбагялалт байгуулсан.
Монгол, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын багийн тоглолт 20:30 цагт эхэлж, гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 10:2 оноогоор буулган авч, хоёр дахь хожлоо авлаа. Монголын баг энэ сарын 14-нд 17:30 цагаас Узбекистаны багтай тоглоно.
Тоглолтын хуваарь: /2023.03.14/
13:30. Тайланд–Иран
17:30. Монгол - Узбекистан
20:30.АНЭУ - Туркменистан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?