![]() |
Энэ нь АН-ыг, Л.Гантөмөрийг С.Эрдэнэ гэх лав "шаасан” гадсанд аргамжаатай байгааг сануулж, Монголын улс төрийг өрсөлдөх сөрөг хүчингүйгээр МАН дангаараа "эзэгнэж”, АН яг л хавханд орсон тарвага шиг хэвээр байгааг дахин зарлав.
Шуудайлсан эвэр шиг эвээ олохоо байсан АН өнгөрсөн өвөл намын даргын сонгуулиараа Л.Гантөмөрийг сонгосноор аль нь жинхэнэ Ардчилсан нам гэдгийг ялгахаа байсан иргэд, олон нийт, АН-ын жирийн гишүүдийн эргэлзээ тайлагдаж АН одоо л нэг өвдөг дээрээ тулж, өндийх шинжиндээ орлоо гэх хүлээлт үүссэнсэн.
Сар шинийн босгон дээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өрөөндөө хүлээн авч уулзсан нь Л.Гантөмөрийн АН-ыг сөрөг хүчний зүгээс хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болов. Энэ уулзалтаар Л.Гантөмөр авлигын эсрэг Засгийн газартай "хамтарч” ажиллахаа илэрхийлсэн бол МАН-ын дарга ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль гээд гол хуулиудад санаачлагатай ажиллахыг хүсээд идээ амсуулаад гаргасан. Тэдний хувьд нэг зүйл дээр санал нэгдэж буй.
Л.Оюун-Эрдэнийн тухайд ҮХНӨ хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, ирэх намар сонгууль хийх шаардлагатай гэвэл татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Л.Гантөмөр өнөөгийн УИХ ажиллах чадамжгүй байна, маш олон гишүүд авлига, хулгайн хэрэгт нэр холбогдож байна тиймээс шалавхан тарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүн дээр нэмэгдээд Үндсэн хуульд гар хүрэх замаар МАН-тай гар барьсан Н.Энхбаярын МАХН, МАН-ын хонх дамар гэгдэх болсон ХҮН гээд бүгд ижил санаатай байгаа.
Хэрэв удахгүй эхлэх хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орж, ирэх намар сонгууль болвол Ардчилсан нам өнөөгийн байдалтайгаа тулах вий. "Шийдвэр гарсан юм чинь шүүх бичилтээ хийгээд өгчихнө. Одоо гэрчилгээ асуудалгүй, Харин тамга өгөхгүй бол шинээр хийлгэчихнэ” гэж итгэлтэйгээр хариулж байсан Гантөмөр болон түүний нөхөд гар мухардлаа. АН-д, Л.Гантөмөрт АН-ын дарга, АН-ын тамга, АН-ын гэрчилгээ гээд асуудал үргэлжилсээр байх нь ээ. Дараагийн сонгууль ойртож байна. Юу болохыг хүлээе.
https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/40202Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?