![]() |
Хэрэв зээ, энэ бүхэн гольдролоороо явж, жинхэнэ төслүүдийг санхүүжүүлж ирсэн бол ядаж л Ерөнхийлөгч өнөөдөр“...Хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё” гээд зогсож байхгүй сэн.
Энэ “багц” хэрэгт холбогдсон 80 гаруй хүний дунд хэд хэдэн УИХ-ын гишүүн байгаа юм. Хорь гаруй хоногийн өмнө Ерөнхий прокурорын УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналд орж ирсэн дөрвөн гишүүн байна. Нэр бүхий гишүүд нэмэгдэж байгаа бололтой.
Энэ хэрэгт нэр холбогдсон эрхэм гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх “...Ерөнхий прокурорын санал дахин орж ирэх гэнэ” гэсэн яриа нэлээд гарсан. Гэвч Ерөнхий прокурор хэргийг багцлаад шууд шүүх рүү явуулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхий прокурор чимээгүй байгаагаас харахад уг мэдээлэл бодитой бололтой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?