| |
Татварын байгууллагаас хөдөлмөрлөж буй иргэн бүрд и-баримтын системээр дамжуулан цахим талархал хүргүүлж буй. Үүгээр жил бүр болдог “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлж буйг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.
Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр Монголын татварын алба улс, орон нутгийн төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлээд буйг тэрбээр мэдээллээ. Үүнээс:
Татварын орлогын 7.2 их наяд төгрөг нь Монгол Улсын нийт төсвийн 53.2 хувийг эзэлж байна. Татварын өдрүүдээр татварын байгууллагаас шилдэг татвар төлөгч ААН-үүдийг зарлав. Энэ оноос татвар төлөгч ААН-үүдийг ялгаатай авч үзэн тодруулж байна. Тухайлбал, дунд, жижиг, бичил ангиллын ААН-үүдийн татварын дундаж орлого хэд байгаа, татварын хэдэн хувийн орлогоор ангилж буй талаар тодруулбал, тэрбээр, дунд ангиллын татвар төлөгчдийг 3 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл, жижиг ангиллын татвар төлөгчдийг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш 3 тэрбум төгрөг хүртэл, бичил ангиллынхныг 50 сая төгрөгөөс бага орлогоор тооцон тодруулжээ. Үүнээс бичил ангиллынхан жилд 1 удаа 1 хувиар татвар төлж байгааг тодотголоо. Том ангиллын шилдэг татвар төлөгчөөр:
Дунд ангилалд:
Жижиг ангилалд:
Бичил ангилалд:
"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг энэ жил "Та баялаг бүтээгч" уриан дор 23 дахь жилдээ тэмдэглэж байна.
Гэрэл зургийг Н.Батбаяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?