| |
Манай орон баллистик пуужинд суурилуулах цөмийн цэнэгт хошууны хэмжээг багасгаж чадсан гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгджээ.Ройтерс агентлаг ингэжмэдээлсэн байна. Тэр цөмийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцахдаа ингэж мэдэгдлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.
"Баллистик пуужинд тохируулахын тулд цөмийн байлдааны цэнэгт хошууны хэмжээг багасгаснаар түүнийг стандартын шаардлагад нийлүүлсэн байна” гэж умард солонгосын удирдагч тэмдэглэжээ.Үүнийг цөмийн зэвсгийн хүчээр тогтоон барих жинхэнэ арга хэмжээ хэмээн нэрлэж болно гэж тэр хэлсэн байна.
Умард Солонгос нэгдүгээр сард цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэн юм. Мөн устөрөгчийн бөмбөг туршсан тухайгаатус орны эрх баригчид мэдэгдсэн билээ.
Өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөлд цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөд бэлэн байгаагаа Умард Солонгосын нэгдүгээр сарын 7-нд мэдэгдсэн юм.АНУ, Өмнөд Солонгосын цэргийн өргөн цараатай хамтарсан тактикийн сургуулилт ийм аюул учруулж болох юм гэж БНАСАУ-ын удирдлага үзэж байгаа ажээ.Түүнчилэн Өмнөд Солонгосыг чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулснаа Пхеньяны удирдлага бас мэдээлсэн юм.
С.Инда
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?