![]() |
Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу "Зочид буудал”-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, гамшиг, гал түймрийн аюулаас хамгаалагдсан байдлыг шалгах хяналт шалгалтыг хоёрдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд аймгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Д.Батбилэг, онцгой байдлын хошууч А.Баярмөнх нар зохион байгуулан ажиллаж байна.
Шалгалтад Даланзадгад хотод үйл ажиллагаа явуулж буй дараах нэр бүхий 16 зочид буудал хамрагдаж хяналт шалгалтыг зохион байгуулахад 42 зөрчил илрүүлж, 32 зөрчлийг газар дээр нь арилгуулж, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 3 албан шаардлага, 10 мэдэгдэл бичиж хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?