![]() |
Энэ онд нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Замын цагдаагийн уулзвар, Яармаг, Сонсголон, Баянзүрхийн товчоо гэсэн дөрвөн газарт томоохон гүүр барина. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэлх 17.7 км авто зам барих ажлыг эхлүүлэх ажээ. Налайхын замын шинэчлэлийг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Хятадын банкнаас тендер зарлах юм байна. Мөн Толгойтын 3.5 км, Орбитын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто замыг энэ жил барьж эхэлнэ. Энэ бүх бүтээн байгуулалтад нийслэлийн төсвөөс гадна улсын төсвөөс ч хөрөнгө оруулахаар болсон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?