| |
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн бичиг баримт хүлээн авах хугацааг энэ сарын 20 хүртэл хойшлууллаа. Уг нь өнгөрсөн даваа гарагт дуусгавар болох байсан ч Сар шинийн баяр ажлын өдрүүдэд таарсан учир нөхцөл байдлыг харгалзан ийнхүү сунгасан байна. Одоогоор 65 мянга гаруй иргэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлээд байгаа аж. Сонирхуулахад, 2014 онд 71 мянга 943 иргэнд 44 тэрбум төгрөгийг татварын хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгосон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

