logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Сонгуульд өрсөлдөх кандидатууд

Бичсэн:munkhbat
2016/02/05/, 10:30
Tweet

 

Сонгуулийн хуулиа баталсан ч мандатын хуваарилалт дээр санал зөрчилдсөн АН, МАН-ынхан эцсийн дүндээ 2012 оны тогтолцоогоо хэвээр үлдээж, зургаадугаар сарын 29-нд товлож, УИХ, нийслэл, аймгийн сонгуулийг хамтад нь явуулахаар тогтов.

 

Ингэснээр Монгол Улсыг бүхэлд нь 26 тойрогт хувааж, УИХ-ын 48 мандатын 34-ийг хөдөөд, 14-ийг хотод хуваарилахаар болж байна. Мандатын хуваарилалтын маргаанаас үүдэлтэйгээр сарниад байсан нэр дэвшигчдийн цуваа өмнөх тогтолцоог хэвээр хадгалах алх цохихтой зэрэгцэн намынхаа байраар ойр ойрхон эргэлдэх болжээ. Ингээд ирэх сонгуульд хэн, хаана нэр дэвшихээр горилж эхэлснийг харцгаая.

 

ТОЙРОГ ГОРИЛОГСОД

Мандатын хуваарилалтыг хөдөөд танаж, нийслэлд төвлөрүүлэхийг эсэргүүцсээр өөрсдийн талд алх цохиулсан сөрөг хүчин МАН дотор ирэх сонгуульд горилогсдын том сунгаа өрнөх нь. Нийслэлд гэхээсээ хөдөөд, дээрээс нь доогуураа буюу хэсгийн хороодоор хөл сайтай тус намын ирэх сонгуулийн гол найдвар нь орон нутаг. Тиймээс хоёр мандаттай тойрог болох Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан уул, Орхон зэрэг 13 аймгийн 26 мандатын төлөөх марафон МАН-ыг хөдөлгөөнд оруулж эхлээд байна.

 

Жишээ нь, Хэнтийд МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Н.Ганбямба, АН-аас Ж.Оюунбаатар, М.Хүдэрбаатар нар нэр дэвшихээр хэдийнэ бууриа сэлгээд байгаа. МАН-аас гурав, АН-аас хоёр хүн гэсэн үг. Аль аль нь намдаа өөрийн гэсэн нөлөөтэй, нэр дэвшихээ эртнээс зарласан эрхмүүд. Увсаас гэхэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд хоёр удаа УИХ-д сонгогдсон. Хоёулаа дахин нэр дэвшихээр горилох нь мэдээж. Үүн дээр аймгийн Засаг дарга АН-ын автортой Д.Цэндсүрэн нэмэгдэнэ. Магадгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч нэр дэвшиж болох. Учир нь, Ерөнхий сайд болоод анхны томилолтоо баруун гурван аймгаас эхлүүлсний дараа Ховд, Увсын орон нутгийн сонгуульд АН олонх болж байлаа. Тэр тусмаа сүүлийн 20 жилийн турш цэнхэртэж үзээгүй увсад АН анх удаа ялсныг Ерөнхий сайд асантай холбож харах хүн олон. Тэгэхээр тэр нутгаасаа нэр дэвшихэд нэгээр гарч ирэх магадлал өндөр.

 

Олон ястны өлгий нутаг Ховдод МАН-аас Д.Загджав, АН-аас Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Батцогт, Кёкүшюүзан Д.Батбаяр нарын нэр дуулдаж эхэлсэн. Ш.Адьшаагийн хувьд 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшсэн хэдий ч Д.Батцогтод дөрвөн зуун хүний саналаар ялагдаж байв. Харин энэ удаад АН-д элсэж намын нэрээр Ховдоос нэр дэвшихээр зэхэж буй нь энэ. Завхан аймагт одоогийн төлөөлөл Д.Оюунхорол, Я.Санжмятав нараас гадна Д.БалданОчир Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу гээд нэр дэвшигчдийн цуваа үргэлжилнэ. Д.Оюунхорол гишүүн МАН-д хоёр ч удаа суудал авчирсан болохоор энэ удаад Ш.Сайхансамбууд зайгаа тавьж өгөн өөрөө жагсаалтад орох сурагтай.

 

2012 оны сонгуулиар Ш.Сайхансамбуу Завханаас нэр дэвшихээр төлөвлөөд байсан ч намаас нь түүнд квот олгоогүй байдаг. Шалтгаан нь Засгийн эрхийг нийслэлтэй хамтад нь эрх барьж байсан МАН-ынхан "Нарантуул”-ын газрын гэрчилгээг 25 жилээр сунгаснаар Ш.Сайхансамбуу нэрээ татсан гэдэг. АН, МАН-ынхан эн тэнцүүхэн хуваалцсаар ирсэн Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат, Г.Занданшатар нар дахин хүч үзэх нь тодорхой. Д.Ганбат гишүүний тухайд тойрогтоо ажиллах үеэрээ сонгогчдод бэлэг тараасан ч өөрөө "бидон” нэрийг зүүгээд буй. Зүүн хязгаар Дорнодод Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нарын гишүүд дахин нэр дэвшихээ илэрхийлж эхэлсэн бол тэдэнтэй хамт Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл нарын эрхмүүд өрсөлдөнө. Сүүлд Зам, тээврийн сайд М.Зоригт өрсөлдөхөө илэрхийлсэн. Харин Сүхбаатараас аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нэр дэвших нь тодорхой болоод буй. Өмнөговь аймагт "Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Дундговьд Б.Наранхүү нарын гишүүд дахин өрсөлдөх бэлтгэлээ базааж тойрогтоо ажиллаж эхлээд байгаа. Энэ хоёр аймагт МАН-аас нэр дэвшигчээ явуулах хэдий ч ялах боломж хомс билээ.

 

МАН-аас 100 хувь ялна хэмээн тооцоолж байгаа нэг аймаг нь Сэлэнгэ. Хоёр мандаттай эл тойргоос өнгөрсөн сонгуулиарС.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар сонгогдсон. Энэ удаад Ж.Эрдэнэбат дахин нэр дэвших бол С.Баярцогт жагсаалтад орох магадлал өндөр. Аймагтай хамгийн рейтинг өндөртэй явсан тэрбээр оффшор дансны "ял”-д унаад буй. Тиймээс аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад томоохон боломж гарч ирээд байгаа юм. Хөвсгөл аймагт Л. Энх-Амгалан гишүүн улиран өрсөлдөх бол С.Даваасүрэн бие даах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Оны өмнөхөн түүний МАН-ын гишүүнчлэлийг нийслэлийн намын хорооноос сэргээсэн учир тэрбээр МАН-аас боломж олгосон тохиолдолд намаасаа нэр дэвших магадлал өндөртэй.

 

ЖАГСААЛТАД ХЭН ОРОХ БЭ
Зүй ёсоор жагсаалтын эхэнд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн даргыг эрэмбэлэх бичигдээгүй хуультай. Үүгээр АН-аас З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Б.Гарамгайбаатар, МАН-аас М.Энхболд, Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар эрэмбэлэгдэх учиртай. Гэхдээ намын дарга тойрогт нэр дэвших ёстой гэсэн байр суурь сонгогчдын дунд зонхилох болсон энэ үед З.Энхболд, М.Энхболд нар олон нийтийн жишгийг дагаж тойрогт өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар АН,МАН-ынхан жагсаалтад оруулах эрхмүүдээ түрүүчээс нь тодруулаад эхэлсэн гэх. Жишээ нь, АН-ын жагсаалтад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ тэргүүн С.Одонтуяа, Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг нарыг оруулахаар ярьж эхэлжээ. С.Одонтуяа гишүүн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдгээрээ орж ирж байгаа бол Л.Эрдэнэчимэг гишүүний тухайд өөр шалтгаантай бололтой.

 

Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Монгол, Хятад, Японы хамтарсан консорциумтай хийх гэрээ хэлэлцээг гацаасны шагналд нь түүнийг жагсаалтын дээгүүр эрэмбэлэхээр болсон сурагтай. Үүн дээр нэмээд ХХАА-н сайд Р.Бурмааг дахин жагсаалтад оруулах мэдээлэл байна. "Давхар дээл”-ийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсан мөртлөө өөрөө аваад нөмөрчихсөн түүнд сонгогчид тийм ч таатай ханддаггүй. Мөн Халх гол 500 мянган га газрыг гаднынхан эзэмшүүлэх ажлыг гардан гүйцэтгэснээрээ сонгогчдын хандлагыг улам сэдрээгээд буй. Харин Сонгуулийн нэгдсэн хуулийг гардан боловсруулж, бас батлуулснаараа тэрбээр дахин жагсаалтад орох болзлоо хангасан бололтой. МАН-ын тухайд Д.Оюунхорол гишүүнийг жагсаалтын эхний тавд эрэмбэлэх мэдээлэл байна. Түүний араас Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ болонС.Чинзориг, Н.Төмөрхүү нарын аль нэгийг оруулахаа ярилцаж эхэлжээ. Гэхдээ С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын хувьд яриа төдий учир МАН-ынхан Бага хурлаараа эцэслэн шийдвэрлэх юм.

 

НИЙСЛЭЛ ДЭХ ӨРСӨЛДӨӨН
АН, МАН-ын хувьд ширүүхэн өрсөлдөөн өрнөх гол газар нь нийслэлийн зургаан тойрог бүхий 14 мандат. 2012 оны сонгуулиар Хан-Уул-Багахангай-Багануур, Баянзүрх-Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол гэсэн таван дүүрэгт далаараа цэвэр тавиулсан МАН-ынхан энэ удаад мөчөөгөө өгөхгүй нь лав. Хан-Уул-Багахангай-Багануурын 21 тойрогт гэхэд хашир туршлагатай фигур болох Ц.Нямдоржийг өрсөлдүүлэхээр эртнээс бэлтгэж эхлээд буй. Тус дүүргээс сонгогдсон Ц.Оюунгэрэл гишүүн нэр дэвшихгүйгээ илэрхийлээд байгаа бол Л.Болд гишүүн хайчих нь тодорхойгүй байна.

 

Харин Баянзүрх-Налайх дүүрэгт МАН-аас Б.Батзориг, С.Амарсанаа, Б.Сарангэрэл, АН-аас Ж.Батзандан, Д.Пүрэвдаваа, Д.Ганхуяг нарын эрхмүүд өрсөлдөхөөр бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм. Чингэлтэйд Г.Уянга гишүүн бие даан нэр дэвших магадлалтай байгаа бол түүнтэй Г.Баярсайхан, Б.Батбаатар, Д.Зоригт, Д.Очирбат нарын нэр дуул-даж байна. Гэхдээ ирэх сонгуулиар сонгогчдынхоо тоогоор хоёрдугаарт бичигддэг Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон кандидаттай байж мэдэх нь. Энд МАН-аас Д.Сумъяабазар, "Бишрэлт”-ийн Б.Ундармаа, С.Түмэнгэрэл, Г.Тэнгэр, АН-аас О.Магнай, Д.Дагвадорж, М.Чинболд, Ө.Пүрэвбаатар гээд цуваа үргэлжилж байна. Сонгуульд өрсөлдөх кандидатуудыг дурдахад ийм байна. Ил болсон нь эдгээр эрхмүүд болохоос цаг нь болохоор нэрээ дэвшүүлж нам дотроо амбийцлах хүн олон бий нь мэдээж. Хамгийн гол нь, эдгээр эрхмийг албан ёсоор баталгаажуулах эсэхийг намын Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөх хийгээд Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эцэслэн гаргах учиртайг энд тодотгох хэрэгтэй.


С.ГАНДАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төстэй мэдээллүүд

С.Гантуяа намын дарга болсон ахтайгаа барьцав уу

С.Гантуяа намын дарга болсон ахтайгаа барьцав уу

2016/01/20, 13:29
Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?

Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?

2015/10/22, 13:31
Сонгуулийн марафонд сойгдож буй намуудаар сонин юу байна

Сонгуулийн марафонд сойгдож буй намуудаар сонин юу байна

2015/07/27, 11:51
Дорноговийн МАН нойрноосоо сэрэх үү

Дорноговийн МАН нойрноосоо сэрэх үү

2015/05/12, 10:21

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

113 | 0 | 2025/05/13, 12:07
gallery image

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

102 | 0 | 2025/05/13, 09:25
gallery image

Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

193 | 0 | 2025/05/12, 17:47
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

747 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

930 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

937 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

1033 | 0 | 2025/05/06, 15:44
gallery image

10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

1049 | 0 | 2025/05/06, 09:08
gallery image

"Хэвлэлийн эрх чөлөөгийн өнөөгийн байдал ба Монголын хэвлэл мэдээллийн орчин дахь боломж ба сорилт"

1498 | 0 | 2025/05/03, 10:21
gallery image

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг

1597 | 0 | 2025/05/02, 15:14
gallery image

96-р сургууль дээрх вакцинжуулалтын маргаан: Их эмч Мэндсайхан үйл явцыг тайлбарлав

1487 | 0 | 2025/05/02, 14:37
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

1615 | 0 | 2025/05/01, 14:52
gallery image

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн автомашины дугаар сольж байгаа зөрчилд арга хэмжээ авчээ

1703 | 0 | 2025/04/30, 10:20
gallery image

Боомтын сайд Б.Тулга боож хаасаар тээвэрчид туйлдаж гүйцлээ

1413 | 0 | 2025/04/29, 13:06
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

1161 | 0 | 2025/04/29, 11:12
gallery image

Гадаад руу явж суралцахад тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хэл сурах юм

1298 | 0 | 2025/04/28, 09:41
gallery image

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

1168 | 0 | 2025/04/28, 09:17
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

1427 | 0 | 2025/04/26, 13:27
gallery image

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

1142 | 0 | 2025/04/25, 13:24
gallery image

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

1135 | 0 | 2025/04/24, 16:24
gallery image

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

1190 | 0 | 2025/04/24, 08:58
gallery image

Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

1130 | 0 | 2025/04/23, 17:19
gallery image

Хятад Монголын залуучуудын уулзалт болов

969 | 0 | 2025/04/23, 17:16
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ

1510 | 0 | 2025/04/18, 18:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

1458 | 0 | 2025/04/18, 12:06
gallery image

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

1460 | 0 | 2025/04/17, 15:40
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

1953 | 13 | 2025/04/17, 09:31
gallery image

Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

1275 | 0 | 2025/04/16, 22:09
gallery image

“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна

1157 | 0 | 2025/04/16, 22:07
gallery image

Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

1014 | 0 | 2025/04/16, 22:04
gallery image

Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

977 | 0 | 2025/04/16, 22:01
gallery image

Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

898 | 0 | 2025/04/16, 21:58
gallery image

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

885 | 0 | 2025/04/16, 21:56
gallery image

Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

411 | 0 | 2025/04/16, 21:46
gallery image

Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

304 | 0 | 2025/04/16, 20:32
gallery image

Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

189 | 0 | 2025/04/16, 20:30
gallery image

Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

153 | 0 | 2025/04/16, 20:27
gallery image

”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

97 | 0 | 2025/04/16, 20:23
gallery image

Олон улсын нэрт хүмүүс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих бодлогыг эергээр дүгнэж байна

96 | 0 | 2025/04/16, 20:13
gallery image

"Камертон 30" тоглолт тун удахгүй

248 | 0 | 2025/04/15, 22:12
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

81 | 0 | 2025/04/15, 09:55
gallery image

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

| 3 | 2025/04/14, 14:15
gallery image

Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

914 | 0 | 2025/04/11, 15:39
gallery image

Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо

1068 | 5 | 2025/04/10, 15:43
gallery image

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо

| 0 | 2025/04/10, 10:59
gallery image

Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

| 0 | 2025/04/10, 08:57
gallery image

Трамп, Маскийн эсрэг 1000 гаруй жагсаал, цуглаан болж байна

1226 | 0 | 2025/04/08, 18:02
gallery image

ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

1825 | 2 | 2025/04/05, 10:02
gallery image

Улсын аварга О.Хангай Дорнодод түрүүлэв

1717 | 0 | 2025/04/04, 19:13
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Татвар, нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхгүй бол хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй

| 1 | 2025/04/02, 12:34
gallery image

Н.Учрал: Х.Баттулгатай холбогддог “Төгрөг нуурын орд”-ын зөвхөн 5 хувь нь иргэн бүрд 25 мянган ам.доллар /87 сая төгрөг/ оногдох хэмжээний орд

| 1 | 2025/03/31, 21:49
gallery image

Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчид 24 сая төгрөг цуглууллаа

| 0 | 2025/03/31, 11:16
gallery image

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

| 0 | 2025/03/31, 11:10
gallery image

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

| 0 | 2025/03/31, 11:06
gallery image

Трампт санхүүжилтээ татсан тул ДЭМБ ажлын байр, төсвөө танана

| 0 | 2025/03/31, 11:00
gallery image

"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

| 0 | 2025/03/31, 10:58
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 10:44
gallery image

"ОХУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёрдогч тариф тогтооно"

| 0 | 2025/03/31, 10:35
gallery image

ГХЯ: Бангкок дахь Монголын 284 иргэн гэмтэж бэртээгүй, нөхцөл байдал тогтвортой

| 0 | 2025/03/31, 10:19
gallery image

3х3: Азид Австрали дахин ноёрхож, улсууд олимпийн энэ төрөлд анхаарч эхэлжээ

| 0 | 2025/03/31, 10:04
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:42
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:41
gallery image

Гурван настай хүүхдийн биед нь удаа дараа халдсан багшийг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

| 0 | 2025/03/31, 09:40
gallery image

Өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

| 0 | 2025/03/31, 09:35
gallery image

ЦЕГ: Хуурамч гар буу гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

| 0 | 2025/03/31, 09:34
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

| 0 | 2025/03/29, 13:31
gallery image

Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

| 0 | 2025/03/28, 10:23
gallery image

БНСУ-Д ТҮЙМРИЙН ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

171 | 0 | 2025/03/28, 10:17
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

172 | 0 | 2025/03/28, 10:14
gallery image

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

177 | 0 | 2025/03/28, 10:09
gallery image

14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа

896 | 1 | 2025/03/27, 20:04
gallery image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

222 | 0 | 2025/03/27, 18:36
gallery image

“Хятадууд чоныг 2 сая төгрөгөөр худалдан авч байснаас хядлага болсон”

176 | 0 | 2025/03/27, 18:01
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

182 | 0 | 2025/03/27, 14:36
gallery image

"Ажлаа хийж яваад амиа алдсан эмч нарт дэмжлэг үзүүлдэг болно"

186 | 0 | 2025/03/27, 14:27
gallery image

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГҮҮРИЙГ БУУЛГАЖ БАЙНА

175 | 0 | 2025/03/27, 13:42
gallery image

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

175 | 0 | 2025/03/27, 12:20
gallery image

БНСУ-д гарч буй түймрүүдийн улмаас 26 хүн амь үрэгдлээ

178 | 0 | 2025/03/27, 12:14
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69197 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58716 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50257 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46657 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41790 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36551 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36352 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31224 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30734 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29531 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23029 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22008 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

21909 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21218 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20733 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

19848 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19060 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18731 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18136 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18133 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18094 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17719 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17515 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

16979 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

16939 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16875 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16719 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16664 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16450 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16423 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16303 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16178 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15798 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15784 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15522 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15518 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15490 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15430 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15275 | 47 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15159 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15097 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15048 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14757 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14241 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14180 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14058 | 64 | 2021/06/30, 20:29
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13745 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13665 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13622 | 0 | 2023/05/23, 11:08
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13615 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13421 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13327 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13287 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13217 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

12963 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12937 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12838 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12757 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46657 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58716 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36551 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50257 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31224 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30734 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14241 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12937 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16664 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12757 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9735 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11137 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12292 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17719 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5335 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9291 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10728 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11137 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8293 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9127 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8758 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10220 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

7958 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10513 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

6971 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8073 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11012 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7600 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11441 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9174 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16875 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6101 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6485 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

7942 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6348 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

6949 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10601 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6149 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.