![]() |
Дэлхийн Шатрын Холбоо болон Азийн Шатрын Холбооноос аравдугаарсарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийн хооронд www.chess.com цахим сайт дээр Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэй ангилалд 31 орны багийн нийт 155 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундын нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Монголын баг, тамирчид 5-р байрт орж, шөвгийн 8-д шалгарлаа.
Багийн ахлагч ДШХМ С.Ган-Од
1-р ширээ ИМ Б.Мөнгөнтуул
2-р ширээ ОУМ Б.Баярмаа
3-р ширээ ДШХМ Б.Алтантуяа
4-р ширээ ДШХМ Д.Мөнхзул
Нөөц тоглогч: ДМ Б.Удвал
Монголын эмэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр
2-р ширээнд ОУМ Б.Баярмаа 3-р байрт,
4-р ширээнд ДШХМ Д.Мөнхзул 1-р байрт тус тус шалгарлаа.
2020 оны 10-р сарын 23-ний өдөр шөвгийн 8-д Монголын эмэгтэй баг Вьетнам улсын багтай, эрэгтэй баг Энэтхэг улсын багтайтус тус шөвгийн 4-ийн төлөө цагаан, хараас нийт 2 өргийн халз тоглолт хийнэ.
Э. Урантуяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?