![]() |
2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд ямар хяналт тавьж ажиллах талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгтэй ярилцлаа.
Сүүлийн үед цахим орон зай буюу нийгмийн сүлжээ фэйсбүүк ашиглаж санал асуулга явуулах ажил эрчимжиж байна. Иймэрхүү байдлаар хууль зөрчиж байгаа цахим хаяг, групп, пейж хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг хаалгаж байна. Өнөөдрийн байдлаар цахим орон зай, нийгмийн сүлжээ ашиглан "Хэнийг дэмжих вэ” гэдэг байдлаар санал асуулга явуулж хууль зөрчсөн 30 гаруй фэйсбүүк, пэйжийг хаалгасан. Ганц жишээ хэлэхэд, "Сонгууль-2020 Баянхонгор” гэдэг нэртэй пэйжийг зургаан удаа хаалгаж байна. Гэтэл хаалгахаар дахиад л нэрээ өөрчлөөд нээчихдэг. Фэйсбүүкээр санал асуулга хамгийн их явагдаж байна.
Харин нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны хаягаа Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр Харилцаа холбооны зохицуулах хороо Фэйсбүүк компанид хандах юм. Ингэснээр албан ёсны сурталчилгаа явуулах хаяг цэнхэр тэмдэглэгээтэй болох зохицуулалтыг хийнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?