| |
"COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Уг ажлын талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байна. НБОГ, НОБГ, НЦУГ, Тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 103 чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд бид ногоон бүст аялал зугаалгаар явж байгаа 251 иргэн, 89 автомашины аюулгүй байдлыг хангуулан уулнаас буулгах арга хэмжээг авлаа.
Дөрөвдүгээр сарын 10-наас 27-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүст гарсан гал түймрийн нөхцөл байдлыг товч танилцуулья. Энэ хугацаанд ой хээрийн дөрвөн удаагийн түймэр, шар өвсний 122 дуудлагаар ажилласан байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд хаврын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрийн нэн аюултай энэ үед ногоон бүст аялал зугаалгаар явахгүй, ил гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдолд асаасан галаа бүрэн унтраадаг байх арга хэмжээг авахыг хүсч байна” гэв.
Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт "Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Харин тавдугаар сарын 7-нд өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно. Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстой. Иргэд тодорхой бэлтгэл бэлэн байдлаа хангаж, ажил үүргээ зохицуулан идэвхтэй оролцохыг уриалж байна гэдгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар онцолж хэлсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?