![]() |
Хамгийн сүүлд 70 настай эмч Кольмарт, 68 настай эмч Тревенанд нас баржээ.
Компьены эмнэлэгт шөнийн ээлжинд жижүүрлэж байсан 67 настай эмч энэ сарын 21-нд нас барснаар эмч нарын дунд анхны нас баралт бүртгэгдсэн юм.
Даваа гарагт халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байсан хоёр эмч нэмж нас барсан тухай Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдээлсэн.
Тэгвэл "Өнөөдөр Францын эмч нар дахин хоёр мэргэжил нэгт нөхдөө үүрд үдэж байна” гэж тэрбээр өдөр тутам хийж буй хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад коронавирусний 19856 тохиолдол бүртгэгдэж, 860 өвчтөн нас барсан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?