| |
Булган аймгийн Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдрөөс зохион байгуулж байна.
Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд амьдардаг дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мөн өдрийн 22:55 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нэг нохойтойгоор, сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн болон ар гэрийн хоёр хүн гээд нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй гуравдугаар сарын 23-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайж байгаа аж.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан зургаан алба хаагч, өчигдөр 14:17 цагаас хойш нэмэлтээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?