| |
Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн, Баян-Уул суманд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Тодруулбал,
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ "Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ "Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 2 завь, ар гэрийнх нь 6 хүн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр Хэрлэн сумын 1 дүгээр багийн "Өгөөмөр” гэдэг газраас "Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл "Хэрлэн” голын эрэг дагуу 35 км-т 3 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Өнөө өглөөний 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Мөн тус аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн "Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ "Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр Өвөр-Эрээн багийн "Наянгаа” гэдэг газраас "Улиастайн гарам” гэдэг газар хүртэл "Онон” голын эрэг дагуу 37 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Өнөө өглөө 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?